Зохиогч: Эрхэм админ

Нэгэн цагт хайрлаж байсан хүнээ хэн бүхэн хамгийн сайхнаараа дурсахыг хүсдэг. Олны танил эрхэмүүдээс үлгэр жишээ эксүүд гэгддэг эрхэмүүд бол хөтлөгч Э.Уянга, Ц.Чойжилсүрэн нар юм. Нэг телевизэд ажиллаж байх хугацаандаа үерхэж байсан тэд одоо найзууд болсон гэдэг. “Алдаж, асгаж, хэрэлдэж, хэлэлцэж, хайрлаж, дурлаж, эморч, элийрч сайхан л дурсамж тэр цагтаа үлдээж. Урьд өмнө хос байсан гээд харилцаж болохгүй, хамтарч юм хийж болохгүй, заавал үзэн ядаж, таарахаараа ууртай нэгнээ харах ёстой гэсэн нэг тийм тогтсон ойлголт байх шиг. Гүйээ яахавд хос байхад л таарч тохироогүй болохоос мэндтэй устай, мэндийн зөрүүтэй, мэддэг юмаа нэгэндээ хэлж, хэрэв тус хэрэгтэй үе байвал тусалж нэгэндээ…

Read More

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.10.31)-ийн нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж даргалан явуулав. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас энэ сарын 30-ны өдөр буюу өчигдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн болон “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороодод хуваарилсан талаар мэдээлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын долоон гишүүнээс өөрсдийн санаачлан, өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай…

Read More

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг өнгөрсөн аравдугаар сарын 17-ны өдөр 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан. Ингэснээр түүний цагдан хоригдох хугацаа ирэх сарын 17-нд дуусгавар болох байсан ч тэрбээр Ерөнхий шүүгчид гомдол гаргаад байсан аж. Ерөнхий шүүгч гомдлыг хүлээн авснаар түүнийг өчигдөр сулласан байна. Албаны тайлбар ​Тус шүүхэд яллагдагч Б.Э-н өмгөөлөгч Э.Э, Д.О нараас тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦХШЗ/3453 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч нарын яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.  Яллагдагч Б.Э-н өмгөөлөгч Э.Э, Д.О нараас 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦХШЗ/3453 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гаргасныг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч…

Read More

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгсөний түүхт 90 жилийн ойн баярын хүндэтгэлийн тоглолт 10 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордны их танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр “Мандухай цэцэн хатан” киноны Баянмөнх жонон, “Үхэж үл болно-Чингис хаан” киноны Хуйлдар цэцэн, “Говийн зэрэглээ” киноны II нисгэгч, ” Waiting for the barbirian’s” -ын уугуул иргэний дүрээр бидний сэтгэлд хоногшсон МУАЖ Д.Гүрсэдийг манай дуран онцлон буулгалаа. Монголын кино урлагийн салбарт хоёргүй сэтгэлээр олон жил зүтгэж буй таньд эрүүд энхийг хүсье.

Read More

Үзэгч, сонсогчдодоо “My voice 2015” шоуны Гранпри шагналт, ялагч гэдгээрээ түлхүү танигдсан дуучин Э.Хосбаяр хувь уран бүтээлийнхээ үйлсээс хэсэг завсарлаад байсан бол “Найзууд үлдэнэ” уран бүтээлээрээ эргэн ирэлт хийж байгаагаа зарлалаа. Энэхүү дууны үгийг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Болорцэрэн, аялгууг уран бүтээлч Э.Хосбаяр өөрөө зохиож, шинэ дуугаа сонсогчдодоо хүргээд байна. Тэрээр клипдээ 2000-аад онд жүжигчний ангийн оюутны ширээ, их тайзнаас найзалсан СТА, жүжигчин Т.Бархүү, СТА, жүжигчин Ш.Отгонхүү, СТА, жүжигчин С.Батзориг /Ишчүү/, СТА, жүжигчин, кино найруулагч Э.Лувсандаш нарын бодит нөхөрлөлөөс сэдэвлэн, эрчүүдийн нөхөрлөлийн үнэ цэн, амьдралын эргэлтэд хугацааны бүх үеийг хамтдаа туулсан жинхэнэ найзын чанарыг харуулахыг зорьжээ. Дуучин Э.Хосбаяр нь өөрийн…

Read More

НҮБ-ын үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа дэлхийн орнуудын энхийг сахиулагчдын хамтарсан ёслолын жагсаал боллоо. Тус жагсаал Монголын цэргийн багийн “Хубилай” баазад болж, ёслолын жагсаалын даргаар ахмад М.Билгүүн (084) үүрэг гүйцэтгэлээ. #МонголЦэрэгДэлхийнЦэрэг

Read More

Массажны газар нэрээр 14-15 настай охидыг ажиллуулж, биеийг нь үнэлүүлж байсан байж болзошгүй үйлдлийг илрүүлж, шалгаж эхэлжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас энэ оны аравдугаар сарын 24-26-ны өдрийн хооронд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад хяналт шалгалт явуулсан байна.

Read More

Ард түмний хайртай жүжигчид, урлагийн тэнгэрт ёстой л нэг “од” болон гялалзаж театрын тайзан дээр өөрсдийн нэрийг тамгалж чадсан ахмад уран бүтээлчид болох МУАЖ П.Цэрэнагва, Д.Мэндбаяр нар билээ. Төр улсдаа үнэлэгдсэн Түмэн олондоо хүндлэгдсэн үр хүүхэд ач зээгийнхээ өнөр хайранд умбанхан байгаа энэ хоёрын хайр үргэлж залуугаараа. Хайртай гэргийгээ хөтөлж буй нь манай дуранд ийнхүү буулаа. Аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Read More

Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Жүжигчин Лхагвабаярын Жижжаламыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа. Түүнийг “Шар гэгээ” кинонд бүтээсэн дүрээр нь хүмүүс илүүтэй сайн мэднэ.

Read More

Хориодхон насандаа амьдрал зохиож анхны амьдралаасаа охинтой болсон тэрээр реппер залууг амьдралын ханиар сонгож хоёр хүүтэй болсон. Ойр ойрхон төрсөн ч гуалиг, хөөрхөнөө алдаагүй Золоо уран бүтээлдээ эргэн оржээ. Найруулагч Б.Тамирын экс эхнэр, энхрий охины ээж тэрээр дэлгэцийн цөөн уран бүтээлд чанартай дүр бүтээсэн ба түүнийг ямар дүрээр урлаг, уран бүтээлдээ эргэн ирэхийг харах л үлдлээ.

Read More