Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Ч.Лодойсамбуу: Улсын төсвөөс жил бүр ₮48 тэрбумыг МАН сонгуулийнхаа сүлжээнд хууль бусаар зарцуулж байгааг болиулах хэрэгтэй
Мэдээ

Ч.Лодойсамбуу: Улсын төсвөөс жил бүр ₮48 тэрбумыг МАН сонгуулийнхаа сүлжээнд хууль бусаар зарцуулж байгааг болиулах хэрэгтэй

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ч.Лодойсамбуу: Улсын төсвөөс жил бүр ₮48 тэрбумыг МАН сонгуулийнхаа сүлжээнд хууль бусаар зарцуулж байгааг болиулах хэрэгтэй

“Хэсгийн ахлагч” нэрээр төртэй гэрээ байгуулж сар бүр 1’200’000 төгрөгийн тогтмол цалин авдаг 1915 хүн байна. Үндсэн хуулиараа Монгол улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ хот, аймаг, дүүрэг, сум, хороо, баг гэж л хуваадаг. Үүнд “Хэсэг” гэж ойлголт, үг үсэг байхгүй. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад Үндсэн хуулинд байхгүй ийм нэгж зохиож түүндээ жил бүр энэ хэмжээний мөнгө зарцуулна гэдэг бол маш ноцтой хэрэг, боловсон хулгай.

Хэсгийн ахлагчийн хийх ажил хүлээх үүргийг хуулинд байхгүй тул журмаар тогтоодог. Иргэдэд хууль таниулах, төрөөс хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд туслах ч гэх шиг хачин хачин ажил хийлгэхээр цаасан дээр гэрээлдэг юм байна. Мэдээллийн технологи хангалттай хөгжиж хүн бүрийн гарт мэдээлэл өөрөө ирдэг болсон энэ үед хүний чихэнд үг зөөж хаалга тогшиж гүйдэг тусгайлсан хүн төрд лав хэрэггүй. Хэсгийн ахлагчид бол эрх баригчдын сонгуульд айл өрхүүдийг багцлах, амжиргаагаар нь барьцаалж сүрдүүлэхэд л “хянагч” болгож ашиглахад хэрэгтэй. Тэгэж ч хэрэглэдэг гэдгийг өнгөрсөн сонгууль, сая тойрогтоо ажиллах үедээ нүдээрээ үзсэн.

Хүний сонгох, сонгогдох Үндсэн хуулиар олгогдсон дархан эрхийг боомилж, багцалж хайрцаглах, эвтэйхнээр сүрдүүлэх нууц үүрэгтэй Үндсэн хуулийн бус энэ бүтцийг цаашид татвар төлөгчдийн мөнгөөр нэг ч өдөр тэтгэх хэрэггүй. Аль болох хурдан зогсоохоос гадна нэгэнт хууль бус тул өнгөрсөн хугацаанд зарцуулсан мөнгийг нь нэхэн төлүүлж төрийг хохиролгүй болгох ёстой. Иймд,

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Далайн Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж дуусаад өргөн барихад бэлэн болж байна.
Санал нэг байвал дэмжээрэй👍🏻 #Татвар #Төсөв #Хэсгийнахлагч

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.