Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг (2025.11.21)тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”-өөр төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулдаг уламжлалт ёслолд Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон төр, нийгмийн нэр зүтгэлтнүүд оролцлоо. Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд Эзэн Чингис хааны дэлхий дахинд…
Зохиогч: Эрхэм админ
МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 82.5 хувь нь түүнийг дэмжжээ.
Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчнийг тив дэлхий тэр дундаа ОХУ-д сурталчилж яваа алба хаагч бол ОУХМ, ахлагч Э.Буджав. ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн академийн 4 дугаар дамжааны сонсогч тэрбээр тэрээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайнинг хотод зохион байгуулагдсан туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 68 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтөөр алт, огцом өргөлтөөр алт буюу нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж, бас л аваргалав. Ингэснээр дэлхийн аваргын 10 алтан медальтай болж буй юм. Үүний зэрэгцээ олон улсын шүүгчийн сертификатаа гардаж авч, туухайт спортын дэлхийн 47 дахь шүүгч, Монгол Улсын анхны олон улсын шүүгч болжээ. Өнөөдөр Монгол Улсын туухай…
Гал морин жил охин хүүхэд төрүүлээд хэрэггүй гэсэн үг хаанаас эхтэй вэ гэдгийг Осака их сургуулийн профессор Kikkawa Toru нягталж “1966 оны оньсого: Японд гал морин жил яагаад төрөлт гэнэт буурсан бэ?” гэсэн өгүүлэл бичсэнийг nippon.com нийтэлжээ. Японы эдийн засгийн ид цэцэглэлтийн үе болох 1966 оны гал морин жилд Японд төрөлт эрс буурч, өмнөх 1965, дараагийн 1967 онтой харьцуулбал 500 мянгаар цөөн хүүхэд мэндэлсэн байна. Профессор Киккава Тору үүний нэг шалтгаан нь 1964 оноос эхлэн японы сонин хэвлэл, зурагтаар гал морин жилд хүүхэд төрүүлэхээс болгоомжлохоос эхлээд ийм мухар сүсгийг үл тоох тухай маш их мэдээлэл цацагдсан явдал, өөрөөр хэлбэл хэвлэл…
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Ард түмний элч төлөөлөгчид өө, Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын даргаар ажиллах итгэл хүлээлгэсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх учир, миний бие ард түмнээс уг сурвалж, эх ундаргатай ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө Үндсэн хуулиа сахин баримталж хичээнгүйлэн ажиллах болно. Ард түмний элч төлөөлөгчдийн олон ургалч үзэл бодлоо уралдуулах чөлөөт индэр, олон намын, сонирхлын, олон бүлгийн өргөн төлөөлөл, оролцоотой парламент, мэргэжлийн мэтгэлцээний өргөн талбар байлгахын төлөө хичээж ажиллах болно. Улс орны эрх ашгаа эн тэргүүнд, улс төрийн намын асуудлаа хойш нь тавьж, Үндсэн…
Зохиолын дуучин Х.Мөнгөнцэцэгийн 35 насны төрсөн өдөр тохиож байнн. Дуучин бүсгүйд төрсөн өдрийн баярын мэнд хүргэхийн сацуу гэр бүлд нь эрүүл энх, аз жаргалын дээдийг ерөөе.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь гэр хороолол, автомашин, дулааны цахилгаан станцаас үүсэж байна. Тодруулбал, агаарын бохирдлын 44.2 хувийг дулааны цахилгаан станц, 31 хувийг гэр хороолол, 16.1 хувийг автомашин, 8.7 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлдэг. Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад тооцвол, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна. Агаарын бохирдлын дийлэнхийг бүрдүүлж буй гэр хорооллын утааг бууруулахад тэр хэмжээгээр бохирдол буурна хэмээн тооцож, хатуу түлшний хувьд хамгийн цэвэр түлш гэх хагас коксон шахмал түлш, хийн түлш, дулаалга, орон сууцжуулах зэргээр бодлогын арга хэмжээнүүд авч байна. Гэсэн хэдий ч агаар бохирдуулагч бодисын…
МАН -ын 31 дүгээр Их хурал 3 дахь өдрөө Буянт-Ухаа цогцолборт үргэлжилж байна. Өнөөдөр хяналтын хорооны гишүүдийг шинэчилж, бага хурлын гишүүдээ сонгох юм байна. Мөн бага хурлын гишүүдийн тоо нь нэмэгдэх аж.
Дархан хотоос эх авч, Монголын залуусын зүрхэнд өөрийн тамгыг гүн сийлсэн радио драмын эзэд бол яах аргагүй “Бундын тамга” хамтлаг. Харин тус хамтлагийн “нууц зэвсэг”, уран бүтээлийн гол “мотор” нь зохиолын авъяасаараа хэнээс ч дутахгүй Баасангийн Эрдэнэтогтох буюу Тогтохоо юм. Радио драмын зохиолын ихэнхийг ганцаараа бичиж, дүр бүрийн амьдралыг цааснаас чихэнд хүргэсэн түүнгүйгээр “Бундын тамга”-ыг төсөөлөхийн аргагүй. Тогтохоо бол Монголын анхны сонсдог кино “Хоёр хайрлахгүй”-ийн зохиолч. Тэрээр одоо фэнүүдийн хүлээлтийг биелүүлж “Хайрын орон зай”-гаар аялах аялалд урин дуудах бэлтгэлээ базааж буй. Тун завгүй яваа тэрээр манай дуранд өртжээ
Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн өнөөдөр (2025.11.14) Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн барилаа. Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд аливаа асуудлыг хэлэлцэхдээ хуралдааны дэгийг өөрөө тогтоох эрхтэй. Гэвч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар санал хураалт явуулах ерөнхий журмыг нарийвчлан зохицуулаагүйн улмаас үр дүн муутай томьёоллоор санал хураалтыг явуулж буй нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх, холбогдох бусад хуулийн зарчимд нийцэхгүй байна хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан гэж Улсын Их Хурлын гишүүн…
