Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна
Мэдээ

Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/17/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь гэр хороолол, автомашин, дулааны цахилгаан станцаас үүсэж байна. Тодруулбал, агаарын бохирдлын 44.2 хувийг дулааны цахилгаан станц, 31 хувийг гэр хороолол, 16.1 хувийг автомашин, 8.7 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлдэг. Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад тооцвол, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна. Агаарын бохирдлын дийлэнхийг бүрдүүлж буй гэр хорооллын утааг бууруулахад тэр хэмжээгээр бохирдол буурна хэмээн тооцож, хатуу түлшний хувьд хамгийн цэвэр түлш гэх хагас коксон шахмал түлш, хийн түлш, дулаалга, орон сууцжуулах зэргээр бодлогын арга хэмжээнүүд авч байна. Гэсэн хэдий ч агаар бохирдуулагч бодисын нэг нүүрстөрөгчийн дутуу ислийн 64.1 хувь, хүхэрлэг хийн 71.7 хувийг гэр хороолол бүрдүүлдэг учир агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын утааг бууруулах, орон сууцжуулах төслүүд зайлшгүй чухал.

Дараагийн ээлжид автомашины утааг бууруулах нь зүйтэйг судалгаанаас харж болно. Учир нь агаар бохирдуулагч тоосонцрын 52.3, азотын давхар ислийн 63.2 хувийг автомашины утаа эзэлдэг байна. Ядаж байтал Улаанбаатар хотод байгаа автомашинуудын 74.19 хувь нь буюу 594 мянган тээврийн хэрэгсэл нь 10-аас дээш жилийн насжилттай юм. 10-аас дээш жил явсан машин бага хурдтай хөдөлгөөнд оролцоход, түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их ялгардаг байна. Иймд автомашинаас ялгарч буй бодисын хэмжээ байнга өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.

Мөн авто замаас үүдэлтэй дуу чимээний бохирдол их байгааг ДЭМБ-аас тодорхойлжээ. Дуу чимээний бохирдлын хүлцэх хэмжээг 60 дб хэмээн тогтоосон бол Улаанбаатар хотын дундаж дуу чимээ 75.1 дб буюу 15 дб-ээр их байна. Судалгаагаар автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдол 17.8 хувь буурах боломжтойг дүгнэжээ.

Хамгийн харамсалтай баримт бол агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24 хувийг бүрдүүлдэг. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын болон автомашины утааг бууруулахад бодлогын арга хэмжээг тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.