Дархан хотоос эх авч, Монголын залуусын зүрхэнд өөрийн тамгыг гүн сийлсэн радио драмын эзэд бол яах аргагүй “Бундын тамга” хамтлаг. Харин тус хамтлагийн “нууц зэвсэг”, уран бүтээлийн гол “мотор” нь зохиолын авъяасаараа хэнээс ч дутахгүй Баасангийн Эрдэнэтогтох буюу Тогтохоо юм.
Радио драмын зохиолын ихэнхийг ганцаараа бичиж, дүр бүрийн амьдралыг цааснаас чихэнд хүргэсэн түүнгүйгээр “Бундын тамга”-ыг төсөөлөхийн аргагүй.
Тогтохоо бол Монголын анхны сонсдог кино “Хоёр хайрлахгүй”-ийн зохиолч. Тэрээр одоо фэнүүдийн хүлээлтийг биелүүлж “Хайрын орон зай”-гаар аялах аялалд урин дуудах бэлтгэлээ базааж буй.
Тун завгүй яваа тэрээр манай дуранд өртжээ


