Хонь Та энэ сард сониуч, эрэл хайгуулч байх бололтой. Амьдралын амтыг мэдэрч, туршлага хуримтлуулах мэдээж чухал. Тухтай бүсээсээ гарах цаг тань болсон. Ирээдүйнхээ талаар нухацтай бодож, чухал яриа өрнүүлж, шийдвэр гаргах шаардлага тулгарна. Сарын эхэн үеэр амьдрал тань нэлээн адал явдалтай байж магадгүй. Оюун бодолд тань маш олон шинэ санаа эргэлдэж, урьдныхаасаа олон хүнтэй ярилцана. Өмнө нь хойшлуулж байсан чухал ажил руугаа ханцуй шамлан орно. Эсвэл шинэ гэрээнд гарын үсэг зурах бололтой. Аливаа зүйлд өөрийгөө хэт хүчлэлгүйгээр, бие махбодийнхоо дохиог сонсч, шаардлагатай бол амраарай. Үүний тулд заримдаа үгүй гэж хэлэх шаардлага гарна. Сарын дунд үеэр сэтгэл сэргэж, аялал төлөвлөмөөр санагдана.…
Зохиогч: Эрхэм админ
Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг маргааш /12.02/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг юм. 1 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй: “6.4.Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ”. Тайлбар: Хэрэв 6 хоног дараалан нийтээр тэмдэглэх баярын өдрүүд Пүрэв, Баасан, Бямба, Ням, Даваа, Мягмар гарагт тохиож байвал дээрх зохицуулалтаар, Бямба болон…
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Боловсролын сайд тушаал гаргасан. Тушаалын дагуу нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон юм. Цахим хичээл өнөөдрөөс (2025.12.01) эхлэх бөгөөд: 1–5 дугаар анги 2025 оны 12 дугаар сарын 1-нээс 5-ныг дуустал, 6–9 дүгээр анги 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар хичээллэнэ.
Багануур дүүрэгт энэ сарын 27-ны өдрийн 14.00 цагийн орчимд биедээ зүсэгдсэн шархтай хоёр иргэн нас барсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Одоогоор нас барсан шалтгаан болон бусад нөхцөл байдлыг тогтоохоор шалгаж байна
Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал “ Абу Даби-2025” их дуулга тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн +100 кг жинд өрсөлдсөн, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн олимп, дэлхийн хүрэл медальт, ОХУ-ын тамирчин Тамерлан Башаеыг үндсэн цагт ялж “Абу Даби-2025” их дуулгын аварга боллоо.
Маргаашнаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, ирэх долоо хоногт Улаанбаатарт -39 хэм хүртэл хүйтэрнэ. Энэ үеэр Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -21…-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.
Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн”-г Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх хошууч генерал Д.Баасандамба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, Батлан хамгаалахын сайдын зөвлөх дэслэгч генерал Г.Сайханбаяр болон БХЯ, ЗХЖШ, БХЭШХ-ийн удирдлага хамт олон, ахмад эрдэмтэд оролцлоо. БХЭШХ-г Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын асуудал хариуцсан ахлах референт хурандаа Х.Хишишгсүрэн уншиж танилцуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга…
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2025.11.28) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Барсүрэнгийн Баасандоржийг чөлөөлж, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Лувсандоржийн Өлзийсайханыг томиллоо. Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын багийн гишүүдийн хамт шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд баяр хүргэж, Тамгын газрын тамгыг гардуулан өгөв. Тэрбээр, өмнө нь Улсын Их Хурлын Тамгын газрыг удирдаж байсан, парламентын гал тогооны ажил, онцлогийг сайн мэддэг, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан туршлагатай, мэргэшсэн хуульчид ажлаа хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна гээд ажлын амжилт хүслээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Үндсэн…
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.28) Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг 2023 оны есдүгээр сараас эхлүүлж, олон нийтээр удаа дараа хэлэлцүүлж, гарсан саналуудыг тусган эцэслэснээр 2025 оны зургадугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан юм. Хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай, талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцохоор байгуулсан бөгөөд…
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж түр завсарласан билээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад чуулганы танхимд ирцээ бүртгүүлсэн 89 гишүүний 55 нь буюу 61.8 хувь нь дэмжлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2022 оны тооцоогоор Монгол Улсад тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрч, Номхон далайн баруун бүсийн хамгийн өндөр тархалттай орны долдугаарт жагсжээ. 2024 онд импортолсон 3.5 тэрбум ширхэг янжуур тамхийг нийт хүн амын тоонд харьцуулахад нэг хүнд жилд дунджаар 1000 ширхэг буюу 50 хайрцаг ноогдож буй юм. Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын…
