Карьер нь 2000-аад онд эхэлсэн Т.Батцэцэг Дэлхийн мисст эх орноо төлөөлөн 2014 онд оролцож байсан. Тэгвэл үүнээс 11 жилийн дараа “Гоёл” наадмын топ модель болов.
Зохиогч: Эрхэм админ
Оюу толгойн сонсголын үеэр С.Баярцогт хэвлэл мэдээллийн орчинд “үнэний төлөө дуугарч буй гэрч” маягийн гэгээн дүрээр дахин гарч ирлээ. Гэвч 2013–2016 оны хооронд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээнээс ил болгосон түүний оффшор дансны хэргийг бид хэзээ ч мартаж болохгүй. 2008–2013 онд Швейцарийн HSBC банкны Private Bank (Suisse) салбарт улс төрчид, бизнес эрхлэгчдийн татвараас зугтсан, сэжигтэй данс бүртгэгдсэн байдаг. Эдгээр файлыг анх Францын шүгэл үлээгч Hervé Falciani 2008 онд хуулж, Европын хэд хэдэн хэвлэлд дамжуулсан. Би энэ үйл явцын талаар 2015 онд Өдрийн сонинд нийтлэл бичиж байв. 2014–2015 онд ICIJ-ийн сүлжээний 45 гаруй орны 154 сэтгүүлч эдгээр мэдээллийн сантай ажиллаж,…
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.10) Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзав. Тэрбээр уулзалтын эхэнд хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг хүргээд, Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай нийгэм-эдийн засгийн салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгаа, энэ нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцоллоо. Түүнчлэн хоёр талын харилцааг бататгаж, бүх салбарт өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэв. Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалт энэ оны 3 дугаар сард Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдаж, сэргээгдэх…
Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө эргүүлэн олох гэсэн шалтгаанаар мөрийтэй тоглоомын хохирогч болсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Тухайлбал, иргэн Б нь 2025 оны 03 дугаар сараас эхлэн онлайнаар “Pokerrr-2” мөрийтэй тоглоом тоглож, нэр бүхий иргэдийн дансруу нийт 110 сая төгрөгийг шилжүүлэн, цахим мөрийтэй тоглоомын хохирогч болж залилуулсан гэх хэрэг энэ сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Иргэд: Та бүхэн цахим мөрийтэй тоглоом танаас эд хөрөнгө, цаг хугацаа, ирээдүйн боломжийг тань хулгайлж байдаг гэдгийг ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй, холбогдохгүй байхыг анхааруулж байна
Ч.Лодойсамбуу: Улсын төсвөөс жил бүр ₮48 тэрбумыг МАН сонгуулийнхаа сүлжээнд хууль бусаар зарцуулж байгааг болиулах хэрэгтэй “Хэсгийн ахлагч” нэрээр төртэй гэрээ байгуулж сар бүр 1’200’000 төгрөгийн тогтмол цалин авдаг 1915 хүн байна. Үндсэн хуулиараа Монгол улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ хот, аймаг, дүүрэг, сум, хороо, баг гэж л хуваадаг. Үүнд “Хэсэг” гэж ойлголт, үг үсэг байхгүй. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад Үндсэн хуулинд байхгүй ийм нэгж зохиож түүндээ жил бүр энэ хэмжээний мөнгө зарцуулна гэдэг бол маш ноцтой хэрэг, боловсон хулгай. Хэсгийн ахлагчийн хийх ажил хүлээх үүргийг…
Монгол Улсаас хууль бусаар хил давуулан худалдаж, Францын нутагт 2015 онд хураагдсан махан идэшт үлэг гүрвэлийн нэг төрөл болох Тарбозавр батаарын бүтэн олдворыг Монголын талд хүлээлгэн өгөх ёслол Парис хотод боллоо. Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели дэ Мончалин 2025 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Уламбаярын Нямхүү нарт манай улсаас гаралтай палеонтологийн 217 олдвор болон Тарбозавр батаарын чулуужсан араг ясыг албан ёсоор хүлээлгэн өгсөн юм. Францын гаалийн болон холбогдох бусад…
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн Ерөнхий продюсер Жан Хо Ги болон тус шоуны Австралийн багийн оролцогч Эдди Уильямс, Солонгосын багийн ахлагч, холимог тулааны тамирчин Ким Дун Хён, кроссфитийн тамирчин Ким Жэ Хун болон Монгол Улсын багийн ахлагч, арслан Б.Орхонбаяр, МУГЖ, уран нугараач Б.Лхагва-Очир нарыг өнөөдөр /2025.12.08/ хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг дэлхийд сурталчилсан төслийн баг болон шоуны оролцогчдод Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэднийг ирэх оны долоодугаар сард хүрэлцэн ирж Үндэсний их баяр наадам үзэхийг урилаа. Жан Хо Ги: “Өргөн уудам тал нутагтай, үзэсгэлэнт байгальтай , нүүдэлчдийн өвөрмөц соёл бүхий Монгол Улсыг дэлхийд…
Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Батушка буюу Т.Баттулга. Урлагийн сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд “Шинэ үе” продакшнаар овоглож явсан.Олон жил гоонь эрийн амьдралаар амьдарсан тэрээр дуучин Мишээлтэй хайрын романс үүсгэжээ.
“Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” түр хорооны сонсгол эхэллээ. Сонсголд үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй нийт 300 гаруй хүн гэрчээр дуудагдаад байгаа юм. Тэд нотлох баримтын хүрээнд 2006 оноос хойш сүүлийн 20 жилийн туршид Оюутолгойтой холбоотой асуудлаар шийдвэр гаргасан, ажлын хэсэгт орсон албан тушаалтнууд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл юм.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд “цахим” орчинд ихэвчлэн үйлдэгдэх болсон. Цагдаагийн байгууллагад энэ оны 11 сарын байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 174 гэмт хэрэг бүртгэгдсэн. Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа нэгэн төрлийн хууран мэхлэх арга юм. Монгол Улсын Эрүүгийн хуульд олон нийтийн газар, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 6 сараас 3 жил, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол 1 жилээс 5 жил хүртэл…
