Өнөөдөр дуучин Ж.Мишээл төрийн дээд шагналын нэг болох “Алтангадас” одон-гоор энгэрээ мялаалаа.
Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч түүнийг “Алтангадас од шиг гялалзаж яваарай” хэмээн ерөөсөн нь уран бүтээлч бүсгүйн хувьд онцгой, сэтгэл хөдөлгөм мөч байв.
Энэхүү шагнал нь Мишээлийн урлагийн тайзнаа олон жилийн турш тууштай хөдөлмөрлөж, дуу хоолой, авьяас чадвараараа үзэгч олондоо хүрсэн хөдөлмөрийг нь ийнхүү төрөөс өндрөөр үнэлснийг илтгэнэ.
Тэрбээр шагналаа гардан авахдаа “Үнэхээр гайхалтай санагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Үзэсгэлэн гоо төрх, уянгалаг хоолой, даруухан зангаараа олны хайрыг татсан дуучин Мишээл ийнхүү “Алтангадас” одонгоор шагнуулснаар уран бүтээлийнхээ дараагийн шатанд илүү их урам зориг, хариуцлагатайгаар хандахаа онцолсон байна.

