Жүжигчин У.Цогтбаяр эхнэрээсээ салж, ганцаараа амьдарч байгаа гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна.
Харин түүний экс эхнэр Хүслэн сошиал орчинд байр сууриа илэрхийлж, нэлээд хурц мэдэгдэл хийжээ.
Тэрбээр:
“Би ингэж тэсэж чаддаггүй ээ. Маш их доромжлол, гүтгэлэг байна. Чи одоо болиоч. Сошиалаар онигоо тараамаар байвал болно. Харин гурван хүүхдээрээ попорч үнэндээ амжихгүй” хэмээн бичсэн байна.
Мөн гурван хүүхдээ ээжийнхээ хамт өсгөдөг гэдгээ онцлоод,
“Чам шиг хуурамч сайхан нэр зүүх надад хамаагүй. Хүмүүс тэнэг биш” гэжээ.
Түүнчлэн тэдний салалтын шалтгааны талаар
“Чиний олон асуудлаас болж салсан гэдгийг чи өөрөө сайн мэднэ. Үүнийг хороо, дүүргийн цагдаа, эмч, сувилагч хүртэл мэднэ” хэмээн дурдсан бөгөөд
“Одоо би энэ бүх хэл амнаас үнэхээр шантрав” гэж илэрхийлсэн байна.
Төгсгөлд нь тэрээр:
“Хайртай гэж хэлэх амархан. Харин үнэхээр хайрлаж байна уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Би амьдралдаа хүнийг хуурч, ар урдуур нь тавьж явж үзээгүй” хэмээн бичжээ.

