Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 10 сараас 16 яаманд Хүний нөөцийн аудит хийж эхэлжээ. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва ахалж яам бүрд долоо хоног өрөө гаргуулан, цай хоол зөөлгөж, “би аудит орж байгаа шүү” гээд сүрдүүлж дайлуулж эхэлснээр дуусгаагүй он дуусжээ.
Гэтэл гэнэт энэ оны нэгдүгээр сарын 27-нд бүх Төрийн нарийн бичгийн дарга нарыг дуудан өрөөндөө “цам харайж” гарын үсэг зуруулжээ. Гэтэл яг үнэндээ ТАЗ-д хүний нөөцийн аудит хийсэн нэрээр бөөн судалгаа, баримт гаргуулан ажиллаж бас бус олон хувийн ажил гуйлгаа амжуулсан ч дүнг нь хэлээгүй ТАВ дахь сардаа оржээ.
Ингэж шалгаж аудитлаж үр дүнгүй ажил болгож байдгийг хэзээ болих вэ. Бараг хагас жил өнгөрсөн дүн энэ хооронд дахин олон өөрчлөгдөж үүнийг хүлээж буй төрийн албан хаагчид ТАЗ-д итгэх итгэл алдарсаар байна.
Сүүлийн үед Төрийн албаны зөвлөлийн шинээр томилогдсон баг бүрэлдэхүүн таарамжгүй, хувийн ашиг сонирхол давамгайлсан тул шийдвэр гаргаж чадахгүй, төрийн албан хаагчдаас түвшин тогтоох оношлох шалгалт гэгчийг авсан байх юм. Гэтэл энэ нь ямар хуулийг/Төрийн албаны тухай хуульд байхгүй/ үндэслэсэн авч байгаа нь тодорхойгүй бас л хүн бүрд хариуг хүргүүлнэ гээд таг болсон бөгөөд хариугаа хэзээ гарахыг асуухад ГУРВАН сарын дараа өгөх юм гэнэ. Техник технологи хөгжсөн өнөө үед ГУРВАН сарын дараа хариу гардаг ямар шалгалт байдаг вэ…
Төрийн албаны зөвлөл хариуцлагагүй, чадамжгүй болж байгааг бид өмнө нь мэдээлж байсан бол энэ удаа ажлаа л хийж чадахгүй байгааг хүргэлээ
Бид энэ мэтээр тус байгууллагад өрнөж буй асуудлуудын талаар хүргэсээр байх болно.
А.Баярмаа

