Зохиогч: Эрхэм админ

Дуучин П.Идэржавхлан, З.Онон нарын том охин насанд хүрч, 18 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ. Тэд охиндоо хандан: “Аав, ээж байх анхны хичээл заасан алдрайхан охин минь 18 нас хүрлээ. Аав нь, ээж нь охиндоо хайртай шүү. Амьдралын зам нь дардан байг, Аз жаргалаар бялхаж яваарай. Төрсөн өдрийн мэнд хүргэе, хайртай охиндоо” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлжээ.

Read More

Говь, тал хээр, хангай хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгор аймгаас Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хангайн бүсийн томилолт эхэллээ. Хангайн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд төрөлжсөн аялал жуулчлалыг эрчимжүүлэх, тэр дундаа түүх-соёлын, байгалийн аялал жуулчлалыг онцолжээ. Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл уул уурхай, аялал жуулчлал, аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуйн зонхилж байгаа төдийгүй хил дамнасан бүс нутагт худалдаа, үйлчилгээ, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байгаа аж. Хонгорын говьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд анхаарч буй Баянхонгорчууд ирэх 2029 он гэхэд улсаас татаас авдаггүй аймаг болохоор зорилт тавьснаа УИХ-ын дарга, гишүүд…

Read More

Бодибилдинг, фитнессийн мэргэжлийн тамирчин, дэлхийн хошой аварга Н.Анужин амаржжээ. Тэрбээр удаан хүлээсэн хөөрхөн охинтойгоо уулзсан талаараа сэтгэгдлээ хуваалцсан байна. “Яг л зүүдэлж байгаа мэт итгэж өгөхгүй байна. Харах болгонд л хамаг юм нь хөөрхөн санагдаад унтаж чадахгүй ширтсээр л байна.  Канад улсын эмнэлэг, эмч нарын ур чадвар үнэхээр сайн юм байна. Ээж, охин хоёр эсэн мэнд амаржаад авлаа. Охин үрийн минь амьдрал сайн сайхан бүхнээр бялхаж яваасай гэж ээж нь хүсье” хэмээнээ. Шинэ амьдралын эхлэлд нь халуун баяр хүргэе

Read More

Жүжигчин Б.Отгонтуяа болон Батушка нарын оюутан насны зураг олны анхаарлыг татлаа. Тус зурагт тэд залуу насныхаа эрч хүч, уран бүтээлч мөрөөдлөөр дүүрэн үеэ илтгэх төрхтэйгээр хамтдаа дурсгалын зураг татуулсан нь харагдана. Оюутан байхдаа уран сайхны арга хэмжээнд идэвхтэй оролцож, тайз, дэлгэцийн урлагт хөл тавих эхлэлийг тавьж явсан тэдний хувьд энэ үе нь уран бүтээлийн замналынх нь суурь болсон цаг хугацаа байжээ. Өдгөө тус бүрдээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид болсон Б.Отгонтуяа, Батушка нарын энэхүү дурсамжит зураг нь “одоо ба өнгөрсөн”-ийг холбосон, фенүүдэд нь танил атлаа шинэлэг мэдрэмж төрүүлж байна.

Read More

Хөвсгөл далайн мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчих нь аюултай гэдгийг холбогдох байгууллагууд болон орон нутгийн иргэд удаа дараа анхааруулсаар байгаа билээ. Жүжигчин О.Дөлгөөн уран бүтээлийн зураг авалтын ажилтайгаар Хөвсгөл аймагт очсон үеэрээ Хөвсгөл далайн дээгүүр автомашинтай зорчиж яваад цөмөрсөн байна. Түүний унаж явсан автомашины арын хоёр дугуй мөсөнд цөмөрч, явах боломжгүй байдалтай байгаагаа цахим хуудаснаа оруулжээ. Хөвсгөл далайн мөсөн дээгүүр автомашинтай зорчих нь хууль, дүрмээр хатуу хориглогддог бөгөөд жил бүр осол, эрсдэл гарсаар байдаг. Энэхүү тохиолдол нь олны танил хүн байсан эсэхээс үл хамааран, анхааруулгыг үл тоомсорлох нь ямар эрсдэл дагуулдгийн бодит жишээ болж байна.

Read More

Их аваргын экс гэргий Г.Тамирын үзэсгэлэнт дүү Б.Ихэрсувд олны анхаарлыг дахин татлаа. Тэрбээр Voice of Mongolia шоуны шилдэг оролцогчоор нэрлэгдэж, уран чадвар, өвөрмөц хоолойгоороо үзэгчдэд танигдсан билээ. Мөн Тэнгисийн эрэг дээр зохион байгуулагддаг 247 шоуны сонирхолтой, өвөрмөц дүр төрхтэй оролцогчдын нэгээр тодорч байсан тэрбээр энэ удаад хүү, нөхөр хоёрын хамт олны өмнө гангаран гарч, аз жаргалтай гэр бүлийн дүр төрхөө харуулсан байна. Б.Ихэрсувд уран бүтээл, гэр бүлийн амьдралаа хослуулж, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, энгийн даруу төрх, дулаан харилцаагаараа бусдад эерэг сэтгэгдэл төрүүлсээр байгаа юм.

Read More

Дуучин А.Хишигдалай нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татсан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өнөө цагт “influencer” гэх нэршилд хэтэрхий өнгө үзэмж, гадаад төрх давамгайлж буйг онцолж, жинхэнэ нөлөө гэдэг нь хүний үйлдэл, ёс зүй, зөв хандлагаас эхлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Тодруулбал, А.Хишигдалай “Influencer”-үүд гаднах өнгө үзэмжээр бус, хийж буй үйлдлээрээ, зөв явах чанараараа бусдад үлгэр дуурайл үзүүлж, эерэгээр нөлөөлөх хэрэгтэй хэмээн онцолсон нь олон хүний анхаарлыг татлаа. Түүний энэхүү үг нь цахим орчинд дагагчдын тоо, гоо үзэмж, тансаг амьдрал харуулах байдлаар бусдад нөлөөлөх хандлага ихэссэн өнөө үед чухал сануулга болж байна. Мөн тэрбээр олон нийтийн танил хүмүүс, ялангуяа залуусын…

Read More

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд АТГ-ынхан прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийж, саатууллаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж. Түүнийг УИХ-ын гишүүн байхад нь нэг бус иргэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандаж байсан билээ. Үүний дагуу 2019 оноос Д.Тогтохсүрэнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ч тэгсхийгээд мартагдсан. Тухайлбал, түүнийг Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт оролцогч аж ахуйн нэгжийг хясан боогдуулж, удирдлагаас нь 70 сая…

Read More

Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй дуу хоолойгоороо фэнүүдээ байлдан дагуулдаг Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаяр (Ука)-г танихгүй хүн цөөхөн биз ээ. Түүний 47 насны хэв маяг нас бол зүгээр л тоо гэдгийг баталж, тайзнаа төдийгүй өдөр тутмын имижээрээ ч залуу, эрч хүчтэй байж чаддагийн тод жишээ болж байна. Ука энэ удаа The Voice of Mongolia-ийн шүүгчийн суудалд үндэсний хэв шинжийг орчин үеийн дизайнтай хослуулсан гоёлоороо олны анхаарлыг татлаа. Өнгөний сонголт, эсгүүрийн нарийн шийдэл нь түүний зан чанар, уран бүтээлийн эрчийг тодотгож, “нас нэмэх тусам илүү гоёордог” гэх тодорхойлолтыг бүрэн утгаар нь илэрхийлэв. Фэнүүд нь түүнийг “үргэлж шинэчлэгддэг, өөртөө үнэнч стильтэй” хэмээн…

Read More

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Ц.ДАВГАДОРЖ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТАЛААРХ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ОРОЛЦОГЧ НАР ДЭЭД ШАТНЫ ШҮҮХЭЭР ХЯНУУЛАХ ЭРХТЭЙ ТУЛ БУРУУ ТАШАА МЭДЭЭЛЭХГҮЙ БАЙХАД АНХААРНА УУ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь шүүгдэгч Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох хэргийг 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрээ хэргийн оролцогч нарт танилцуулсан, улмаар шийдвэрийн тоймыг товч байдлаар бэлтгэн шүүхийн цахим хуудаст байршуулсан болно. Тус шүүхээс “шийдвэр”-ээ хуульд заасны дагуу албан ёсоор бичгээр гаргаж, нийт оролцогч нарт гардуулах, улмаар цахим санд байршуулахаас гадна шүүх хурлын яллах, өмгөөлөгч талын оролцогч нараас…

Read More