Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй дуу хоолойгоороо фэнүүдээ байлдан дагуулдаг Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаяр (Ука)-г танихгүй хүн цөөхөн биз ээ. Түүний 47 насны хэв маяг нас бол зүгээр л тоо гэдгийг баталж, тайзнаа төдийгүй өдөр тутмын имижээрээ ч залуу, эрч хүчтэй байж чаддагийн тод жишээ болж байна.

Ука энэ удаа The Voice of Mongolia-ийн шүүгчийн суудалд үндэсний хэв шинжийг орчин үеийн дизайнтай хослуулсан гоёлоороо олны анхаарлыг татлаа. Өнгөний сонголт, эсгүүрийн нарийн шийдэл нь түүний зан чанар, уран бүтээлийн эрчийг тодотгож, “нас нэмэх тусам илүү гоёордог” гэх тодорхойлолтыг бүрэн утгаар нь илэрхийлэв.

Фэнүүд нь түүнийг “үргэлж шинэчлэгддэг, өөртөө үнэнч стильтэй” хэмээн магтсаар байгаа бөгөөд Укагийн энэ дүр төрх эмэгтэйчүүдэд наснаас үл хамааран өөртөө итгэлтэй байх урам зориг өгч байна.

