Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Шүүх: Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг “хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдоогүй
Мэдээ

Шүүх: Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг “хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдоогүй

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/26/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Ц.ДАВГАДОРЖ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТАЛААРХ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ОРОЛЦОГЧ НАР ДЭЭД ШАТНЫ ШҮҮХЭЭР ХЯНУУЛАХ ЭРХТЭЙ ТУЛ БУРУУ ТАШАА МЭДЭЭЛЭХГҮЙ БАЙХАД АНХААРНА УУ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь шүүгдэгч Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох хэргийг 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрээ хэргийн оролцогч нарт танилцуулсан, улмаар шийдвэрийн тоймыг товч байдлаар бэлтгэн шүүхийн цахим хуудаст байршуулсан болно.

Тус шүүхээс “шийдвэр”-ээ хуульд заасны дагуу албан ёсоор бичгээр гаргаж, нийт оролцогч нарт гардуулах, улмаар цахим санд байршуулахаас гадна шүүх хурлын яллах, өмгөөлөгч талын оролцогч нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шатны шүүхэд хянуулах эрхтэй тул хүлээцтэй, бодит мэдээлэлтэйгээр асуудалд хандахыг, мөн худал ташаа мэдээлэл түгээхгүй байхад анхаарахыг сонирхогч этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг олон нийтэд хандан мэдээлэл хүргүүлж байна.

Зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор зарим ташаа мэдээлэл гарч байх тул дараах мэдээллийг тодруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг бодит байдлаар, эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.

Тус зохицуулалтын хүрээнд Ц.Давгадорж нарт холбогдох хэргийг өмнө нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч энэ нь хэргийн талаар нотолбол зохих байдалд хамааралтай, ялангуяа цахим орчинд тарсан зурагтай холбоотой асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар прокурор, мөрдөгчид үүрэг болгож буцааснаас хэн нэгнийг гэмт хэрэгт гэм буруутай мэтээр урьдчилан шийдвэрлэсэн асуудал биш болно.

Мөн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаас гадна шүүх нь хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, тухайн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй, харин үзэл бодол, таамаглалд хөтлөгдөх төдий байдлаар шийдвэрлэхийг хориглодог.

Тийм учраас, шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн нийт 14 хавтас, 3500 хуудастай хэргийг нийт 11 өмгөөлөгч, 2 прокурор, хохирогч талын ар гэрийн хүмүүс, ард иргэдийн төлөөлөл, хяналтыг илэрхийлдэг 2 иргэдийн төлөөлөгч нарыг оролцуулж, улмаар хэргийн оролцогч нараас тус бүр чөлөөтэй, дэлгэрэнгүй шинжлэн судлуулсан яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтууд, тэдгээрийн стандарт шаардлага болон оролцогч нарын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, гэмт хэрэг үйлдэгдсэн үйл явдлыг сэргээн дүрсэлж, үнэлэн дүгнэхэд шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг “хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тус эрүүгийн хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй байна.

Түүнчлэн тус хэргийг хянан шийдвэрлэгдэхээс өмнө цахим сүлжээнд цацагдсан гэх зураг, дүрслэл нь тухайн эрүүгийн хавтаст хэрэг дэх дуу-дүрсний бичлэгийг бүрэн бүтэн илэрхийлэхгүй, харин хүнийг алсан үйлдлийнхээ өмнө болон дараа Ц.Давгадорж нь Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хэрцгий байдлаар айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн буюу боож унагаах, өөрийн өмнө мөргөж сөгдүүлэх, мөн ална, алуулна гэх байдлаар заналхийлж, эрхшээлдээ байлгасан зэрэг ноцтой үйлдлүүдийн процессын зөвхөн нэг хором хэсэгт хамааралтай болох нь илэрсэн, улмаар Ц.Давгадоржийг унтсаны дараа Э.Ган-Эрдэнэ цонхоор гарч Хан-Уул дүүргийн цагдаад мэдэгдэж, цагдаагийн бүрэлдэхүүн очсон зэрэг дэс дараалал бүхий үйл явдлууд тогтоогдсон байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.