Жүжигчин Г.Нарансолонго сошиал хуудсаараа дамжуулан гэр бүлийнхээ талаар дулаахан, хөгжилтэй үгсийг хуваалцжээ. Тэрбээр
“Надад нэг ийм хөөрхөн хоёр залуу байдаг юм. Нэгийг нь би гуйж зургаа авахуулдаг, нөгөөх нь намайг гуйж зураг авахуулдаг”
хэмээн хүү, нөхөр хоёроо ёжилсон өнгө аястайгаар тодорхойлсон байна.
Түүний энэхүү нийтлэл нь дагагчдынх нь сэтгэлийг хөдөлгөж, “хөөрхөн гэр бүл”, “жинхэнэ аз жаргал” гэх мэт эерэг сэтгэгдлүүдийг олноор нь авчээ.
Жүжигчин бүсгүйн хувьд уран бүтээлээс гадна гэр бүлийн халуун дулаан агшнуудыг ийнхүү энгийн, бодит байдлаар хуваалцдгаараа олны хайр хүндэтгэлийг хүлээдэг билээ.



