Монголын хип хоп урсгалын уран бүтээлч Цэцээ гэр бүлээ өргөтгөн хүүтэй болж, таван гишүүнтэй айл болсон байна.

Түүний гэргий Д.Саруул нь Д.Дамбa-ын охин бөгөөд аав нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци-ийн Ерөнхийлөгчөөр ажилладаг юм.
Хосууд ийнхүү хоёр хүүтэй байсан бол бүл нэмж , аз жаргалтай гэр бүлийн амьдралаа улам бататгасан бөгөөд ойр дотныхон, фенүүд нь цахим орчинд баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөж байна.
Реппер Цэцээгийн хувьд уран бүтээл, гэр бүлийн амьдралаа хослуулан авч яваа цөөн уран бүтээлчдийн нэг бөгөөд түүний хувийн амьдрал олны анхаарлыг татсаар ирсэн билээ.

