Б. Гэрэлтуяаг үзэгчид “Шилжилт” киноны эрэгтэйлэг төрхтэй, халимаг үстэй Сарнайгийн дүрээр нь андахгүй. Тэрбээр 2019 онд СУИС-ийг Монгол Улсын Ардын жүжигчин Жагдамбын Лхамхүү багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн авьяаслаг уран бүтээлч юм.
Тэгвэл жүжигчин Б.Гэрэлтуяа хайртай хүнтэйгээ гэр бүл болж, хуримын ёслолоо халуун оронд хийжээ.
Ийнхүү тайз, дэлгэцийн уран бүтээлээрээ үзэгчдэд танигдсан жүжигчин бүсгүй шинэ амьдралынхаа хуудсыг нээж, ээж болох сайхан мэдээгээ ойрын хүрээлэлтэйгээ хуваалцаад байна.


