Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны зарим ажилтнууд Шинийн 15-ны дотор багтаан лам нараар засал ном айлдуулсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тухайн засал номыг албан тасалгааны орчинд хийлгэсэн гэх бөгөөд ширээ тойрон сууж, лам нараар ном уншуулж буй зураг цахим орчинд түгээд байна.
Энэ нь төрийн байгууллагын орчинд шашны зан үйл зохион байгуулсан эсэх, мөн төсвийн хөрөнгө ашигласан эсэх талаар иргэдийн дунд асуулт, шүүмжлэл дагуулаад байна.

