Эрдэнэс таван толгойн баруун уурхайд 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүний амь нас хохирсон осол боллоо.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа Эрдэнэс таван толгойн уурхайд хөрсний ус соруулж байсан ирсэн хөл алдан унаж нас баржээ.
Амь хохирогч нь 40 гаруй насны усны машины оператороор ажилладаг байсан нэгэн гэх мэдээлэл байна.
Бид энэ хэргийн талаар болон хариуцлагын талаар эргэж мэдээлэх болно.

