Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Н.УЧРАЛ: ЕВРАЗИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ “АМИЛУУЛАХ” АЛТАН БАЙРШИЛ НЬ АЛТАНБУЛАГИЙН ЧӨЛӨӨТ БҮС ЮМ
Мэдээ

Н.УЧРАЛ: ЕВРАЗИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ “АМИЛУУЛАХ” АЛТАН БАЙРШИЛ НЬ АЛТАНБУЛАГИЙН ЧӨЛӨӨТ БҮС ЮМ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

📌УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиллан орон нутгийн иргэдтэй уулзлаа.

📌Уулзалтын үеэр УИХ-ын дарга Н.Учрал “Эдийн засгийн, Эрх зүйн, Ногоон хөгжлийн, Авлигын эсрэг ЧӨЛӨӨЛӨЛТ нийлж байж дөрвөн тулгуурт ЧӨЛӨӨЛӨЛТ иж бүрэн хэрэгжинэ. Иргэд, бизнес эрхлэгчдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг хязгаарласан хүнд суртал, хуулиас давсан дүрэм, журмуудыг цуцалж, хувийн хэвшлийн тэлэх орон зайг чөлөөлж эхэлсэн. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх Зөвшөөрлийн тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон татварын реформоор эрх зүйн чөлөөлөлт үргэлжилнэ.

📌Нар, салхины нөөцөө ашиглан эрчим хүчний хараат байдлыг багасгах ногоон хөгжлийн чөлөөлөлт урагшилж, айл, өрхүүд нарны хавтангаа төвийн шугамд холбоход 11 өдрийн дотор шийдвэрлэдэг боллоо. Энэ жишгээр аймаг, сумдад сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсвэрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, хялбаршуулсан журмаар шийддэг болно. Авлига, ашиг сонирхлын гэмт хэргийн эсрэг тэмцлийг парламентын тэргүүний хувьд ч, эрх баригч намын даргын хувьд ч манлайлж ажиллана” гэлээ.

📌Евразийн бүс нутагт нийт 367 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр экспортлох боломж Худалдааны түр хэлэлцээрээр бүрдсэн. Энэхүү хэлэлцээрийг “амилуулах” алтан байршил нь Алтанбулагийн чөлөөт бүс юм.

📌Алтанбулаг сумын иргэд боомт хотын статустай болж, төсвийн нэгдсэн бодлогоор орон нутгаа хөгжүүлэх саналуудаас дэвшүүлэв. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхний төлөөлөл гаалийн байгууллагын хүнд суртал их байдгийг шүүмжилж борлуулсан бараа, бүтээгдэхүүний тайлангаа илгээхэд 10 гаруй хоног зарцуулж байгааг хэлж байв.✅

Uchral Nyam-Osor
Жигжидийн БАТЖАРГАЛ
Жадамбын Энхбаяр
Чинбатын Ундрам

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.