
Халагдах хоногоо тоолж суусан 19 настай хугацаат цэргийн албан хаагч алга болоод 4 дэх өдрөө болж байна. Өнөөдрөөс түүнийг эрэн хайх ажиллагааг нисдэг тэргээр хийж эхэллээ. Өмнөх гурван өдөр ар гэрийхэн болон орон нутгийнхан машин, мотоцикл, тэмээ, явагнаар хэд хэдэн маршрут гаргаад хайсан ч ямар нэгэн ул мөр сураг гаргаж чадаагүй байсан юм.
Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат тус цэрэг нь Өмнөговь аймгийн хилийн ангид мал хариулдаг байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Эрлийн ажиллагаанд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Баян-Овоо, Номгон сумын засаг даргын тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчид зэрэг 17 бүлгийн 82 хүн эрлийн ажиллагаанд оролцож байгаа юм.
2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн дугаар ангийн байлдагч Г.Сумъяабазар тэмээндээ яваад ор сураггүй алга болжээ.
Уг цэргийн албан хаагч нь Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат. Зургаан хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь хүү бөгөөд дөрвөн дүүтэй юм.
Тэрбээр цэргийн алба хааж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар асуудалд орж сахилгын шийтгэл, ар хэмжээ авахуулж байгаагүй цэргийн албаа нэр төртэй гүйцэтгэж байжээ. Иймд түүнийг албаны мотоциклтой хаа хамаагүй дураараа явж, сэлгүүцэх хүн биш гэдгийг ойр тойрныхон нь хэлж байгаа юм.
