Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа,
УИХ, Засгийн газрын гишүүд ээ,
Монголын ард иргэд ээ,
Та бүхэндээ улс орны хувьд сорилт, бэрхшээлдүүрэн нэгэн үдшийн мэндийг хүргэе.
Монголчууд бид цахилгаан эрчим хүчнийхүндхэнхязгаарлалт, түлш шатахууны хомсдолсанаандоромгүй хүнд сорилтуудтай нүүр тулсан ч, Монголтөр, Монголын ард түмэн хамтын хүчээр энэ бүхбэрхшээлийн ард бат зогсож, даван туулж чадсандби гүнээ талархаж байна.
Нар ташиж, үдэш орой болсон энэ мөчид төрийнжолоог барилцаж буй та бид ингээд яаралтайцуглаж байгаа нь улс орны байдал энгийнгоримоос гажиж, улаан шугам давснытод дохиоюм.
Дэлхийн дэг журам ганхаж, геополитикийн хурцадмал мөргөлдөөн, хямралын ирмэгт тулсанамаргүй цаг үетэй бид нүүр туллаа.
Бид дотооддоо талцах биш, дэлхийншуургандхамтдаа сөрөн зогсох цаг ирсэн. Гэтэл өнөөдөрулс төрийн талцал хэтэрч, төрийн шийдвэргаргалт саарч, үүний хүндачаа ард иргэдийнамьдрал дээр шууд бууж байна. Монголд ёсзүйгүй бол итгэл үгүй, итгэлүгүй бол засаглал үгүйбилээ. Итгэл алдарсангазар дархан эрх нь давууэрх болон хувирдаг гэмтэй.
Өнөөдөр эрх мэдлийн шунал хүсэл хяналтгүйболж, намын хуваагдал төрийнхямрал болж, цаашлаад дэлхийн шившиг болжбайна. Хаяа ньхагархай айл шиг ёс зүйн хэмхэмжээнээс давжтөр, улс үндэстнээшившиглэх мөр үлдээж, улстөрчид хязгааргүйих мөнгөөр Засаг төрөөртоглодог жишигтогтлоо. Үүнд би гүнээ харамсажбайна. Бид ёсзүйн уналтыг зогсоохгүй бол энэ улстөр өөрөөард түмний эсрэг систем болж хувирна.
Эрхэм нөхөд өө,
Есөн сарын өмнө Та бүхний итгэл, ард түмнийзахиалгаар Монгол Улсын Ерөнхий сайдынхариуцлагатай албыг хүлээн авахдаа би нэгзүйлийг тодорхой хэлж байсан.
“Хямралыг ард иргэдэд үүрүүлэхгүй, төрөөрөөбүсээ чангална” гэж.
Өнөөдөр би Та бүхний өмнө энэ амлалтад хүрэхийн төлөө хийсэн ажлаа тайлагнаж, хамтдаатуулсан замаа дүгнэн зогсож байна.
Манай Засгийн газар эдийн засгаа хямралаассэргэлт рүү шилжүүлж, бодит өөрчлөлтийг авчирччадлаа.
Биднийг Засгийн газрыг хүлээн авах үед нүүрснийүнэ унасан, экспорт хумигдсан, валютын нөөцбагассан, инфляц өссөн, эдийнзасгийн өсөлт 2.6 хувь хүртэл саарсан байсныгТа бүхэн санажбайгаа.
Хэрэв бид цаг алдалгүй шийдвэр гаргаагүйболинфляц 15 хувь хүрч, төгрөгийн ханш 4000 давжсулрах, төлбөрийн тэнцэл 1 тэрбумам.долларыналдагдалд хүрэх бодит эрсдэлнүүрлэж байсан.
Гэвч бид зайлшгүй сонголт хийсэн. Ард түмнийхалаасыг тэмтрэх биш — төр өөрөө бүсээчангалсан.
Бид 2025 онд түүхэндээ анх удаа төсвийн зарлагыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, “хэмнэлтийн тодотгол” хийсэн.
Үр дүнд нь:
•Нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч, нийт экспорт15.8 тэрбум ам.долларт хүрлээ. Ноолуурынэкспорт 4.7 дахин, махны экспорт25.7 хувиарөслөө.
•Эдийн засгийн өсөлт 2.6%-аас 6.8% болжнэмэгдлээ.
•Инфляц 8.3%-аас 6.5% болж буурлаа.
•Төлбөрийн тэнцэл 600 саяам.долларыналдагдалтай байсан бол 1 тэрбумам.долларынашигт боллоо.
•Валютын нөөц түүхэн дээд хэмжээбуюу 7 тэрбумам.долларт хүрч, 2.1 тэрбумам.доллараарнэмэгдлээ.
Энэ бол зөвхөн тоо биш — энэ бол зөвбодлогынүр дүн юм.
Эрхэм гишүүд ээ,
Манай Засгийн газар том төрөөс чадварлагтөр рүүшилжих эхлэлийг тавьж, хариуцлагыншинэ соёлыгбий болголоо.
•Яамдын бүтцийг 81 нэгжээр
•Агентлагийн удирдлагыг 54-өөр
•29 зөвлөл, хороог татан буулгаж
•Төрийн өмчит компаниудынудирдлагыг 200-аар бууруулж
•55 төрлийн зөвшөөрлийг хүчингүйболгож
•Хил, гаалийн шат дамжлагыг 40 хувиарцөөллөө
Мөн төрийн царцсан өмчийг эдийнзасгийнэргэлтэд оруулж, иргэдэд буцаанашиглуулахшийдвэрүүдийг хэрэгжүүллээ.
“Төр булаагч биш — чөлөөлөгч байх ёстой” гэдгийг бид бодитоор хэрэгжүүлсэн.
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэмтогтоож, ердөө хоёр сарын дотор олборлолт, борлуулалтыг1.6 дахин өсгөсөн.
Өнөөдөр нүүрсний экспорт огцом нэмэгдэж, биржийн арилжаа хэд дахин өссөн байна.
Тоо худал хэлдэггүй.
Төр зөв үед, зөв оролцвол үр ашиг бийболдоггэдгийг энэ харууллаа.
Манай Засгийн газар нийгмийн аюулгүйбайдлыгхангах хүрээнд хар тамхины гэмтхэрэгтэй тэмцэхтусгай мэргэшсэн албыгбайгууллаа.
Мөн Үндэсний баялгийн сангийн хуулийг тууштайхэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилтыгүгээр биш үр дүнгээр хэрэгжүүлжэхэллээ.
Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийнордуудыг төрд буцаан авч, өгөөжийгнь ард түмэндхүртээх ажлыг эхлүүллээ.
“Оюут” шинэ ордоос 357 сая тонн зэсийн нөөцилэрснээр Эрдэнэт үйлдвэр ирэх зуунжилтогтвортой ажиллах бат бөх суурьтавигдлаа.
Эрдэнэт бол ширгэсэн үнээ биш — зуун дамнахбаялгийн булаг гэдгээ дахин нотоллоо.
Төрийн өмчит салбарт, Эрдэнэс Монгол нэгдэл12.8 их наяд төгрөгийн орлого, 4.5 ихнаядтөгрөгийн ашиг, 4.0 их наяд төгрөгийнтатвартөвлөрүүллээ.
Энэ бол төр зөв удирдвал баялаг бүтээж чаддаггэдгийн бодит нотолгоо юм.
Эрхэм гишүүд ээ,
Мөн “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” үндэснийзорилтыг хэрэгжүүлэх БОДИТ АЛХАМ-ыгэхлүүлсэн.
Бид баялгийн бодлогыг үгнээс бодитажилболгосон.
Хамгийн тод жишээ нь Бортээг.
Алдагдах эрсдэлд байсан Бортээгийн ордыгбид илтод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар эдийнзасгийн эргэлтэд оруулах шинэ замдорууллаа.
Монголын өгөөжийг 51 хувиасбууруулахгүйзарчмыг баримталж, олон улсыннээлттэйсонгон шалгаруулалтыг анх удаахэрэгжүүлсэн.
Өнгөрсөн есөн сарын хугацаанд бид баялгийнбодлогыг үгнээс бодит ажил болголоо.
Өнөөдөр Бортээгийн ордод хөрөнгө оруулахаар 7 компани хүсэлтээ ирүүлж, 500 саяас 1 тэрбумам.долларын урьдчилгаатөлбөрийн саналирүүлээд байна.
Энэ нь нэг зүйлийг тод харуулж байна.
Монголын баялаг үнэгүй биш — дэлхийд үнэлэгддэг.
Түүнчлэн олон жилийн турш яригдаж буйОюутолгойн ордоос монголын ард түмнийхүртэх үрөгөөжийг нэмэгдүүлэхэд манайЗасгийн Газархатуу байр суурь баримталлаа.
Тухайлбал, Монголын ард түмний хүртэх үр өгөөжөнөөдөр 27 хувь байгааг 60-аас доошгүйхувьболгон нэмэгдүүлэх, ногдол ашгийг 2026 оноосэхлүүлэх, Зээлийн хүүг 5–6% болгонбууруулах, Менежментийн төлбөрийг дор хаяж50 хувиарбууруулах зэрэг 5 үндсэн хатуушаардлагыгтавилаа.
Бид нэг зүйлийг тодорхой хэлсэн. Баялгийндийлэнх өгөөж Монголын ард түмэндочихёстой.
Хэлэлцээр ид үргэлжилж байна. Гэхдээбиднийзарчим өөрчлөгдөх учиргүй.
Мөн Манай Засгийн газар Үндэснийбаялгийнбодлого — тогтолцооны өөрчлөлтбодитоорхэрэгжүүллээ.
Тухайлбал, стратегийн ордуудынтөрийнэзэмшлийн хувь, өгөөжийг тодорхойболгоххэлэлцээг эрчимжүүлж, хувийн хэвшил, төр, ард түмэн бүгд хожих зарчимд тулгуурласаншинэзагварыг эхлүүллээ.
Томоохон ордууд дээр үйл ажиллагааявуулж буйкомпаниудтай хийсэн хэлэлцээнийүр дүндбаялгийн өгөөжийн доод хэмжээг 60 хувиасбууруулахгүй байх зарчимд хүрлээ.
Өгөөж буурсан тохиолдолд нөхөнтөлөхмеханизмыг бий болголоо.
Бид стратегийн ордыг өмчлөх тухай биш, харинбаялгийн өгөөжийг ард түмэнд хамгийнөндөрхэмжээнд хүргэх тухай бодлогыгхэрэгжүүлжбайна.
Өөрөөр хэлбэл, төрийн шууд эзэмшлийг, илүү үрашигтай, ил тод, зах зээлтэй уялдсанашигтмалтмалын төлбөр, өгөөжийн шинэтогтолцоогоорорлуулах шийдлийгболовсрууллаа.
Энэ бол: “Баялаг → Төсөв → Иргэн” гэсэншинэтогтолцооны эхлэл юм.
Манай Засгийн газар эдийн засгийнсэргэлтийгиргэдийн амьдрал, айл өрхийнхаалгаароруулахын тулд хичээн ажиллалаа. Зарим үрдүнгээс товч дурдвал,
•Өрхийн бодит орлого 5% өсөж, аялалжуулчлалынтоо 847 мянган болж, 728 саяам.долларын орлогооллоо.
•Эрүүл мэндийн салбар, тэр дундааөдөрт 600 байсан Улаан бурхан өвчныхалдварын эсрэгдархлаажуулалтыг 95%-д хүргэж, өвчлөлийг бүрэнзогсоосон.
Энэ бол тоон үзүүлэлт биш — Энэ болаврагдсанамь, хамгаалагдсан ирээдүй, Монголхүнийамьдралын чанарын өөрчлөлт юм.
Мөн хөдөө орон нутагт хавдрын оношилгоо, эмчилгээний үйлчилгээ ойртож, Эрчимхүчнийсалбарыг өндөржүүлсэн бэлэнбайдалдшилжүүлсэн.
Эрхэм гишүүд ээ, ард иргэд ээ,
Өнгөрсөн есөн сарын хугацаанд манай Засгийнгазар дараах таван суурь үр дүнд хүрлээ:
•Эдийн засгийг хямралаас гаргаж, 6.8% хүргэлээ.
•Данхар төрийг цэгцлэх шинэчлэлийгэхлүүллээ
•Баялгийн бодлогын шинэ стандарттогтоолоо
•Хөрөнгө оруулалтын орчныг сэргээлээ
•Иргэдийн амьдралд мэдрэгдэхөөрчлөлтийгавчирлаа.
Бид системийн өөрчлөлтийн суурийгтавьсан. Харин түүнийг гүнзгийрүүлэх ажилцаашидтууштай үргэлжлэх ёстой.
Эрхэм гишүүд ээ, ард иргэд ээ,
Бид эдийн засгийн хямралыг давсан, Бидардтүмнийхээ итгэлийг сэргээсэн, Бидшинэболомжийн үүдийг нээсэн.
Бид бүхнийг амжуулж чадаагүй байж болно. Гэхдээ бид нэг зүйлд үнэнч байсан.
Энэ бол Монгол Улсын эрх ашиг, Ардтүмний итгэл, Өгсөн тангараг.
Энэ бол төгсгөл биш. Энэ бол шинэ эхлэл.
Монголын баялаг Монгол хүндээ үйлчлэхёстой.
Монголын төр иргэндээ үйлчлэх ёстой.
Есөн сарын өмнө өгсөн амлалтаа биөнөөдөр Табүхний өмнө тайлагнаж байна.
Хийх ажил их байна. Хүрэх зорилго өндөрбайна. Гэхдээ бид нэг зүйлийг нотолсон. Монгол Улс зөвбодлогоор урагшилж чадна.
Эрхэм гишүүд ээ,
Би ажлаа хийсэн. Гэхдээ надад, бидэнд энэтообаримтаас илүү Монгол төрийн системөөрөөчухал байна. Бид энэ хямарч гажуудсантөрийнбүхнийг цэгцлэхийн тулд ‘цэгцрэх хөдөлгөөн’-ийгэхлүүлсэн. Энэ бол нэг хүний биш, Монгол төрийгшинэ шатанд гаргах түүхэн оролдлого байсан юм. Төр нь иргэнээсээ холдсон, авлигад идэгдсэн, шийдвэр гаргаж чаддаггүй энэ тогтолцоог халах ньбидний туйлын зорилго байлаа.
Гэвч өнөөдөр албан тушаал, эрх мэдлийнялалтард түмний амьдралыг сайжруулахгүйбайна. Ялагдал, талцал хуваагдал, парламентын гацааулс орны чухалшийдвэрүүдийг зогсоож, гадааддайны халуунцэгээс дутахааргүйгээр нэрвэгдүүлжэхэллээ. Улс төрийн институцүүдийгхуваарилалтад маргалдаж байх зуур улс орныэдийн засагдахин нурж мэдэхээр аюул ойрхонбайна.
Ард түмний итгэл үнэмшлийг шударга ёс сэргээж, ардчиллын үнэт зүйлсийг олон түмний оролцообэхжүүлж байдаг гэдгийг бид огтмартаж болохгүй. Энэ бүх маргаан, энэ бүх эрх мэдлийн төлөөх улстөрөөс илүү Монгол хүний амьдрал чухал. Төр ньгацаж, төрийн түшээднь улстөрийн ашигхонжооны төлөө гүтгэлэг, дайралтаар нийгмийнсэтгэл зүйг гүн хямралд чирч байгаа нь ардтүмний нуруунд хүнд ачаа болж байна.
Монголд хүн засагладаггүй, хууль засагладаг байхёстой. Задарсныг нь засагладаг, ядарсныг ньхайрладаг төртэй байх ёстой. Ийм төр байсан, одоо ч байгаа, цаашидч байх учиртай. Энэ болМонгол төр.
Төр зогсохгүй, бодлого тасалдахгүй, Монгол Улсурагшилсаар байх ёстой. Би явжболно, хариншударга үнэний төлөөх тэмцэл хэзээ ч зогсохёсгүй.
Энэ чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж байна.
Би Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзажбайна.
Улс төрийн өрнөл, үйл явдлыгдэлгэрэнгүйтайлбарлах боломж хожим олдоногэдэгт итгэжбайна.
Албан тушаал мөнх биш, харин Монгол төр мөнхюм.
Улс төрийн тэмцлийн золиос нь ард түмэнбайхёсгүй. Бидний эхлүүлсэн өөрчлөлт, үнэнзөвэцэстээ заавал ялна.
Төр минь төвшин, дэлхий ертөнц амгаланбайхболтугай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд мандан бадрах болтугай!

