Дуучин Т.Дэлгэрмөрөн олон нийтэд хандан сэрэмжлүүлэг хүргэлээ.
Тэрээр “Би ихэвчлэн муу мэдээ дуулгаад байдаггүй. Гэхдээ бидний амьдрал хүндэрч, нөхцөл байдал улам дордож болзошгүй байна” хэмээн онцолсон байна.
Дэлхий нийтэд шатахууны хомсдол үүсэж буй нь Монгол Улсад ч нөлөөлж, улмаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хомсдол үүсэх эрсдэлтэйг тэрээр анхааруулжээ.
Мөн манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, өр зээлтэй иргэдийн амьдралд хүндрэл учирч болзошгүйг дурдсан байна. Түүний хэлснээр, банкны бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын асуудал ч чухал нөлөөтэй аж.
Түүнчлэн ойрын хугацаанд шатахууны үнэ огцом өсөх магадлалтайг сануулж, иргэдийг тайван, эмх замбараатай байхыг уриалжээ.
“Энэ хүнд цаг үеийг бид хамтдаа даван туулна. Өтгөс буурлуудаа, нялх хүүхдүүдээ хамгаалж, айдасгүйгээр ухаалгаар хандах хэрэгтэй” хэмээн тэрээр уриалсан байна.

