Жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нарын том хүү Т.Анар-Од олон улсын нэр хүндтэй Crescendo USA International Music Competition төгөлдөр хуурын тэмцээнд амжилттай оролцож, 1-р байр эзэлжээ.
Тэрбээр дэлхийн өнцөг булан бүрээс оролцсон авьяаслаг хөгжимчдөөс ур чадвараараа ялгарч, Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн байна.
Энэ амжилт нь түүний уйгагүй хөдөлмөр, авьяас чадварын илрэл төдийгүй Монголын залуу уран бүтээлчид олон улсын тавцанд өрсөлдөх бүрэн боломжтойг дахин баталлаа.
Залуу авьяастанд халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!

