Зохиогч: Эрхэм админ

Жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нарын том хүү Т.Анар-Од олон улсын нэр хүндтэй Crescendo USA International Music Competition төгөлдөр хуурын тэмцээнд амжилттай оролцож, 1-р байр эзэлжээ. Тэрбээр дэлхийн өнцөг булан бүрээс оролцсон авьяаслаг хөгжимчдөөс ур чадвараараа ялгарч, Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн байна. Энэ амжилт нь түүний уйгагүй хөдөлмөр, авьяас чадварын илрэл төдийгүй Монголын залуу уран бүтээлчид олон улсын тавцанд өрсөлдөх бүрэн боломжтойг дахин баталлаа. Залуу авьяастанд халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!

Read More

Дуучин Б.Номинжин өөрийн цахим хуудсаараа дамжуулан ноцтой мэдээлэл дэлгэж, хамтран ажиллаж байсан уран бүтээлчтэй холбоотой асуудлыг ил болгосон билээ. Тэрбээр анхны уран бүтээл болох “Тал нутаг” дуугаа 2025 оны өвөл Танхай ерөөлч Сүхээ-тэй хамтран дуулсан ч уг дууны үг, ая нь өөр уран бүтээлчдийн бүтээл гэдгийг онцолсон юм. Харин үүнтэй холбогдуулан Танхай ерөөлч Сүхээ өөрийн байр суурийг илэрхийлж, “Худал мэдээлэл түгээсэн сайтуудыг шүүхэд өгнө. Нэр төрөө сэргээж авна” хэмээн мэдэгдлээ. Ийнхүү хоёр талын байр суурь зөрчилдөж, асуудал улам даамжарч маргаан ширүүсч, шүүхэд хүрэх үү?

Read More

Халагдах хоногоо тоолж суусан 19 настай хугацаат цэргийн албан хаагч алга болоод 4 дэх өдрөө болж байна. Өнөөдрөөс түүнийг эрэн хайх ажиллагааг нисдэг тэргээр хийж эхэллээ. Өмнөх гурван өдөр ар гэрийхэн болон орон нутгийнхан машин, мотоцикл, тэмээ, явагнаар хэд хэдэн маршрут гаргаад хайсан ч ямар нэгэн ул мөр сураг гаргаж чадаагүй байсан юм. Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат тус цэрэг нь Өмнөговь аймгийн хилийн ангид мал хариулдаг байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Эрлийн ажиллагаанд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Баян-Овоо, Номгон сумын засаг даргын тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчид зэрэг 17 бүлгийн…

Read More

Сүхбаатар аймгийн усан бассейнд хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал “Усанд сэлж суръя” аяны хүрээнд найман настай хүүхэд сэлж сурахаар бүртгүүлсэн байжээ. Улмаар анхны хичээлдээ хамрагдаж байх үедээ живж амь насаа алджээ. Тухайн үед аврагч багш нь байхгүй байсан гэж ар гэрээс нь мэдэгдсэн байна. Уг хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ.

Read More

ОХУ-ын Засгийн газар ирэх сарын 1-нээс эхлэн автобензиний экспортыг түр хориглох шийдвэр гаргалаа. ОХУ-ын Дэд Ерөнхий сайд Александр Новак Эрчим хүчний яаманд тушаал өгч, 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 31-нийг хүртэл бензин экспортлохыг хориглох тогтоолын төсөл бэлтгүүлсэн байна. Энэ арга хэмжээ нь дотоодын зах зээлд шатахуун хангалттай нийлүүлэх, үнийг тогтворжуулах зорилготой юм. Новак өнгөрсөн баасан гарагт нефтийн компаниудтай уулзалт хийж, “Дунд болон Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр тос, тосон бүтээгдэхүүний үнэ ихээхэн хэлбэлзэж байна” гэж онцолсон байна. ОХУ өмнө нь ч дотоодын шатахууны үнэ өссөн үед бензин экспортыг удаа дараа түр хориглож байсан.…

Read More

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 750 гаруй төлөөлөгч “Чөлөөлье, Цэгцэлье, Төлөөлье” уриан дор чуулж байна. Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал оролцож, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг хангах эрх зүйн орчныг бий болгох нь “Чөлөөлье” санаачлагын гол үзэл санаа юм гэдгийг тодотгов. Энэ хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэлээ. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, төлбөрийн чадваргүйдлын тухай хууль, арилжааны…

Read More

Анталия хотноо зохион байгуулагдаж буй “Турк опен 2026” таеквондогийн тэмцээнд Монголын паратаеквондочид мөнгөн медаль хүртлээ. Тэмцээн 67 орны 3,278 тамирчин оролцож байна. Туркийн Анталия хотноо зохион байгуулагдаж буй “13 дахь удаагийн Турк опен 2026” тэмцээн өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тус тэмцээнийг Туркийн таеквондогийн холбоо зохион байгуулж байгаа бөгөөд паратаеквондогийн төрөлд Монголын Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, МУГТ Г.Болор-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн байна. Тэмцээн таеквондогийн үндсэн дөрвөн төрлөөр явагдаж байгаа бөгөөд энэ сарын 31-нд өндөрлөх юм. Энэ удаагийн тэмцээнд нийт 67 орны 3,278 тамирчин оролцож байна.

Read More

Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа, УИХ, Засгийн газрын гишүүд ээ, Монголын ард иргэд ээ, Та бүхэндээ улс орны хувьд сорилт, бэрхшээлдүүрэн нэгэн үдшийн мэндийг хүргэе. Монголчууд бид цахилгаан эрчим хүчнийхүндхэнхязгаарлалт, түлш шатахууны хомсдолсанаандоромгүй хүнд сорилтуудтай нүүр тулсан ч, Монголтөр, Монголын ард түмэн хамтын хүчээр энэ бүхбэрхшээлийн ард бат зогсож, даван туулж чадсандби гүнээ талархаж байна. Нар ташиж, үдэш орой болсон энэ мөчид төрийнжолоог барилцаж буй та бид ингээд яаралтайцуглаж байгаа нь улс орны байдал энгийнгоримоос гажиж, улаан шугам давснытод дохиоюм. Дэлхийн дэг журам ганхаж, геополитикийн хурцадмал мөргөлдөөн, хямралын ирмэгт тулсанамаргүй цаг үетэй бид нүүр туллаа. Бид дотооддоо талцах биш, дэлхийншуургандхамтдаа…

Read More

Дуучин Т.Дэлгэрмөрөн олон нийтэд хандан сэрэмжлүүлэг хүргэлээ. Тэрээр “Би ихэвчлэн муу мэдээ дуулгаад байдаггүй. Гэхдээ бидний амьдрал хүндэрч, нөхцөл байдал улам дордож болзошгүй байна” хэмээн онцолсон байна. Дэлхий нийтэд шатахууны хомсдол үүсэж буй нь Монгол Улсад ч нөлөөлж, улмаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хомсдол үүсэх эрсдэлтэйг тэрээр анхааруулжээ. Мөн манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, өр зээлтэй иргэдийн амьдралд хүндрэл учирч болзошгүйг дурдсан байна. Түүний хэлснээр, банкны бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын асуудал ч чухал нөлөөтэй аж. Түүнчлэн ойрын хугацаанд шатахууны үнэ огцом өсөх магадлалтайг сануулж, иргэдийг тайван, эмх замбараатай байхыг уриалжээ. “Энэ хүнд цаг үеийг бид хамтдаа даван туулна.…

Read More

Анхан шатны шүүх шүүгдэгчдийн холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон ч шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болголоо. Анхан шатны шүүх Э.Болорчулуун, Ц.Шижир, О.Магнай, Ц.Алтанцэцэг, Ш.Ядамдорж, Х.Эрдэнэ, Б.Бямбацогт, Б.Цогжаргал, Б.Батцэрэн, Х.Саруул, Г.Идэрчулуун нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ. Шүүгдэгч Б.Цогжаргал, Х.Саруул нарын холбогдсон “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан байна. О.Магнайд холбогдох “Их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний үйлдлийг “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран…

Read More