Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дуучин Б.Амархүү, О.Ариунзул нарыг “Cool love” дууг 12 жил зөвшөөрөлгүй ашиглаж, ашиг хүртсэн гэж шүүхэд гомдол гаргажээ
Папарацци

Дуучин Б.Амархүү, О.Ариунзул нарыг “Cool love” дууг 12 жил зөвшөөрөлгүй ашиглаж, ашиг хүртсэн гэж шүүхэд гомдол гаргажээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Э.С нь Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газарт хандан “2012 онд Б.А-гийн найз бүсгүйн хүсэлтээр хайрын сэдэвтэй дууны үг бичиж тус бүтээлийг дуучин Б.А-д өгсөн гэтэл миний зөвшөөрөлгүйгээр 13 жилийн турш тасралтгүй ашиглаж, ашиг хүртэж, сануулга анхааруулгыг үл тоож миний зохиогчийн эрхийг зөрчсөн, тус үйлдэл нь Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа тул цаашид зохиогчийн зөвшөөрөлгүй аливаа хэлбэрээр ашиглахыг хориглох, өөрт учирсан эдийн засгийн хохиролд 35 сая төгрөг гаргуулах, зөвшөөрлийн нөхцөлийг тогтоох, хуулийн хариуцлага тооцож өгнө үү” гэх өргөдөл гаргасны дагуу 2025 оны 10 дугаар сард зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж мөн оны 11 сард шийтгэлийн хуудсаар зохиогчийн эрхийн зөрчилд 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Б.А нь тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган маргасан. Б.А өөрийн эхнэр О.А-н хамт С love гэх дууг 2012 онд дуулсан, 13 жилийн хугацаа өнгөрсөн энэ хугацаанд гомдол гаргаагүй, төлбөр төлөн дууныг үгийг захиалгаар бичүүлсэн зохиогчийн зөвшөөрлийг авсан, дууныг аяыг Б.А миний бие зохион Э.С-тэй хамтарсан уран бүтээлийг гаргасан, зөрчлийг бүрэн тогтоож, ажиллагаа хийгээгүй, Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй хэмээн маргасан байна.

Анхан шатны шүүх: Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбараас үзэхэд зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан гэж үзсэн, түүнээс үүдэн дээрх хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх хугацааг хэзээнээс тооцсон болох нь тодорхойгүй мөн зөвшөөрөлгүйгээр ашигласнаас үүссэн хохирлын төлбөр, орлогын хувь, ёс суртахууны хохирол гэж нэхэмжилсэн байхад түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, гомдол гаргагч нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн болохыг тодорхойлоогүй, шийтгэлийн хуудсанд заагаагүй, эдгээрээс дүгнэхэд хариуцагч зөрчлийн бодит нөхцөл байдлыг тогтоох, түүнийг тогтооход ач холбогдол бүхий ажиллагааг явуулах, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна гэх агуулгатай дүгнэлтийг хийж дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, тус шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэх дүгнэлтийг хийж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.