Р.Нямбаяр: Эмийн чанарт анхаарах шаардлагатай гэв
Тэрээр Монголд худалдаалагдаж буй эм, тэр дундаа антибиотикийн чанар, найрлагад эргэлзэж буйгаа илэрхийлж, хяналт шалгалтыг сайжруулах шаардлагатайг онцоллоо.
Түүний хэлснээр, эмийн зах зээл нь их хэмжээний мөнгөн эргэлттэй тул чанар, стандартын асуудалд анхаарал сул байдаг байж болзошгүй гэлээ.
Мөн салбар хариуцсан удирдлагууд бодитой өөрчлөлт хийж, иргэдийг чанартай, баталгаатай эм хэрэглэх нөхцөлөөр хангах хэрэгтэйг уриалсан байна.
Тэрбээр чанаргүй эм импортлох, нийлүүлэх асуудалд хатуу хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.

