Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаар дамжуулан япон рамены зарим төрлийн талаар анхааруулга өгч, монголчуудыг хүнсний сонголтдоо болгоомжтой хандахыг уриаллаа.

Тэрбээр “Монголчууд гахайн хаягдлаар хийдэг өмхий япон раменд их орж байх шиг. Биеэ бодоорой. Сахар болон тулайн гол алуур нь тэр ‘тонгацү’ шөл” хэмээн бичиж, уг хоолыг удаан чанаж гаргадаг болохыг онцолжээ.
Мөн залуу байхдаа амсаж байсан ч одоо бол “харахад огиудас хүрдэг” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Харин шёоюү, мисо зэрэг өөр төрлийн раменыг харьцангуй боломжийн хэмээн дурдсан юм.

