Хан-Уул дүүргийн засаг дарга Б.Цэрэнг татвар төлөгчдийн мөнгийг хайр наргүй үрэн таран хийсэн асуудлаар эрэнньюс.мн сайт дэлгэж байсан билээ. Үүнтэй холбоотойгоор ажлаа өг хэмээн хотын даргыг үүрэгдэхэд нь босгоны шороо, боол чинь болно хэмээн ам мөчиг өгч байж үлдсэн гэх яриа ч байдаг. Үүнийг батлах мэт тэрбээр хотын даргын хууль бус зохион байгуулалттай жагсаалд дүүргийнхээ иргэдийн эсрэг оролцон үг хэлж байгаа харагдсан.
Хэдийгээр өнөөдөр Б.Цэрэн сандал ширээтэйгээ үлдсэн ч аудитын шалгалт орвол төсвийн хулгай нь илрэх нь цаг хугацааны асуудал гэдгийг эх сурвалжууд батлан ярьдаг. Хүрээний бузрыг ярьвал далай далай гэдэг шиг Б.Цэрэнгийн хулгайг ярьвал далай далай гэх юм билээ.
Түүнд хариуцлага тооцох ёстой ИТХ-ын дарга нь хүртэл Б.Цэрэнтэйгээ ил далд сүлбэлдэн ус балгасан мэт дуугүй байгаа аж. Учир нь тэдний ард экс дарга Ж.Алдаржавхлан, цаашлаад хотын дарга байдаг болохоор ийнхүү дураараа дургиж байгаа гэдгийг ярих хүн ч байнаа.
Ямартай ч нам дотроосоо хариуцлага тооцож чадахгүй юм бол АН-ын төлөөлөгчид болон иргэд түүнд хариуцлага тооцох ажлыг эхлүүлээд явж байгаа.
Удахгүй иргэд Б.Цэрэнгийн хулгай, луйвар, хууль бус үйлдлүүдийн талаарх баримттай танилцаж, ял авах эсэхийг үзэх нь цаг хугацааны асуудал болжээ.

