Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026

    Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

    07/19/2026

    Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Бусдыг хууль бусаар баривчилж, эрүүдэн шүүсэн ТАВАН цагдаагийн бурууг шүүхээр дэнсэлнэ
Гэмт хэрэг

Бусдыг хууль бусаар баривчилж, эрүүдэн шүүсэн ТАВАН цагдаагийн бурууг шүүхээр дэнсэлнэ

coolНийтэлсэн: cool04/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зургийн тайлбар: Бусдыг хууль бусаар саатуулсан, эрүүдэн шүүсэн хэрэгт яллагдагч, шүүгдэгчээр татагдаад буй Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагч Э.Батзориг, Б.Балжинням, Ч.Ёолк, Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Доржнамжил нар

Уулын мод урттай богинотой шиг иргэнийг хууль бусаар баривчлаад зогсохгүй  зодож, эрүүдэн шүүдэг цагдаа  байдаг бололтой. Хамгийн ноцтой нь энэхүү гэмт хэргийг таван цагдаа бүлэглэн үйлдсэн гэх хэрэг шүүхэд шилжээд байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид болох  Э.Батзориг, Б.Балжинням, Ч.Ёолк, Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Доржнамжил  бусдыг хууль бусаар баривчилж, эрүүдэн шүүсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдан хэрэг нь шүүхэд шилжээд байгаа юм. Тэднийг Эрүүгийн хуулийн

  • 21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах

Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 13.9 дүгээр зүйл.Хууль бусаар баривчлах, саатуулах

Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. зүйл ангид зааснаар гэм буруутай эсэхийг дэнслэх бөгөөд бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

 

гэмт хэрэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.