Оюутны ширээнээс хурган одын амьдралтай залгаж тайз, дэлгэцнээ олон дүр амилуулсан Д.Мөнх-Од 40 гарсан эр билээ. УДЭТ-т ажиллаж байгаа тэрбээр өдгөө гурав дахь амьдралаа зохиожээ.

Тодруулбал, Д.Мөнх-Од анхны амьдралаасаа амин хайртай хүүхдүүдтэй болсон ч салсан. Улмаар Д.Мөнх-Од хэдэн жилийн өмнө ИЗИС-ийн Театр урлагийн сургуульд дуулах ур зүйн хичээлийн багшаар ажилладаг байхдаа тус сургуулийн жүжигчний ангийн оюутан бүсгүй Б.Азжаргалыг эхнэрээ болгож, хөөрхөн охинтой болсон билээ. Өдгөө Б.Азжаргал загвар өмсөгч, жүжигчнээр ажиллаж байгаа бол Д.Мөнх-Од дараагийн амьдралаа эхлүүлжээ.
МУСТА Д.Мөнх-Одын хувьд дүү бүсгүйчүүдтэй хайрын романс үүсгэдгээрээ гаршиж байгаа бололтой. Түүний хоёр болон гурав дахь эхнэр нь түүнээс олон насаар дүү бүсгүйчүүд бөгөөд өөрийнх нь шавь нар байдаг сурагтай.

