Зохиогч: Эрхэм админ

Реппер Roockie-ийн “Хурим” нэртэй уран бүтээлтэй холбоотойгоор оюуны өмчийн маргаан үүсээд байна. Тодруулбал, тус дууны үг нь яруу найрагч Д.Пүрэвдорж-ийн 1964 онд бичсэн “Хайргүй гэвэл би яана” шүлгээс сэдэвлэсэн төдийгүй зарим хэсгийг шууд ашигласан байж болзошгүй талаар түүний үр хүүхдүүд мэдэгдлээ. Тэдний зүгээс уг бүтээлийг ашиглахдаа зохиогчийн нэрийг дурдаагүй, мөн ар гэрээс нь албан ёсны зөвшөөрөл аваагүй нь Оюуны өмчийн эрх-ийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Одоогоор уг асуудалд уран бүтээлчийн зүгээс албан ёсны тайлбар өгөөгүй байгаа бөгөөд хэрэв маргаан үргэлжилбэл холбогдох байгууллагууд хуулийн хүрээнд шалгаж, зохиогчийн эрх зөрчсөн эсэхийг тогтоох боломжтой юм. Энэхүү тохиолдол нь уран бүтээлчид…

Read More

Монголын үзэгчдэд танигдсан жүжигчин П.Шүүдэрцэцэг өөрийн амьдралын түүхийг өгүүлэх гурван боть ном бичиж буйгаа зарласан байна. Түүний амьдрал, уран бүтээл, хайр дурлалын замнал олон нийтийн анхаарлыг татсаар ирсэн бөгөөд энэ удаа тэр бүхнээ нэгтгэн уншигчдад хүргэхээр зорьжээ. Түүний амьдралын үе шат бүрийг илтгэх дурсамжууд багтсан бөгөөд өнгөрсөн, одоо, ирээдүйг хамарсан намтарчилсан бүтээл болох нь.

Read More

Магнай трейдийн гурван хүүгийн нэг Г.Дашням өөрийн цахим хуудсаар дамжуулан гадаад дахь уулзалтын үеэр авсан зургаа нийтэлжээ. Тэрбээр “Never give up. Keep going, keep pushing. You can do it” хэмээн бичиж, хамтдаа зургаа авахуулсан хүндээ урам зориг өгсөн нь анхаарал татав. Сүүлийн үед улс төрд идэвхтэй оролцож байсан тэрээр Соёлын дэд сайдаар ажиллаж байгаад үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Үүний дараа тэрбээр хилийн чанадад зорчиж, хувийн ажлаа амжуулж яваа бололтой.

Read More

Жигүүр Грандын захирал Баттөрийн эхнэр Онон сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татахуйц тансаг хэрэглээгээрээ онцлогдох болсон. Тэрбээр энэ удаад дэлхийд нэр хүндтэй Hermès брэндийн домог болсон Birkin цүнхийг сонгож барьсан байна. Загварын ертөнцөд цүнхийг Birkin болон бусад гэж ангилдаг бөгөөд хэн дуртай нь шууд л дэлгүүрээс нь худалдаж аваад байх боломжгүй тул ховор тансаг, өндөр үнээрээ алдартай. Зарим загвар нь хэдэн сөя ам.доллар хүрдэг бол энгийн загвар нь Монгол төгрөгийн ханшаар бол байрны урьдчилгаа төлбөртэй дүйцэхүйц үнэтэй байдаг. Ийнхүү Онон тансаг хэрэглээгээ ил тод харуулсан нь сошиал хэрэглэгчдийн анхаарлыг татаж, үнэ цэнэ, хэв маягийн талаар олон янзын сэтгэгдэл дагуулж байна

Read More

Сошиал орчинд идэвхтэй байдаг жүжигчин Минжээ өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр хар өдөр буюу синглчүүдийн өдөр. Энэ өдөр сингл хүмүүс жанжтай гоймон иддэг” хэмээн хөгжилтэй пост нийтэлжээ. Тэрбээр уг сторидоо “Иднээ иднэ бжий л даа 😂” хэмээн бичиж, ганц бие амьдралаа хошигнон илэрхийлсэн нь дагагчдын анхаарлыг татлаа. Фэнүүд нь түүнийг “супер синглэ” хэмээн тодорхойлжээ.

Read More

“Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн сарын хугацаагаар цагдан хорьсон байна. Түүний өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах хүсэлтийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан юм. Шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 14-нд уг хүсэлтийг хянан хэлэлцээд хүлээн авахаас татгалзжээ. Учир нь өмгөөлөгч хүсэлттэй холбоотой нотлох баримтыг шүүхэд танилцуулаагүй бөгөөд үндэслэл нь нотлох баримтаар баталгаажсангүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу “Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасны дагуу өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Баяржаргалыг бусдыг эд хөрөнгийн…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.15) Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Элчин сайд нарт хандан, дэлхийн дэг журам хувьсан өөрчлөгдөж, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй болж буй энэ цаг үед хилийн чанадад эх орноо төлөөлөх хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсэв. Элчин сайдаар ажиллах хугацаандаа үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэн хамгаалахаас гадна харийн нутагт суугаа монгол хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхгүй байхад нэн тэргүүнд анхаарах ёстойг захилаа. Хилийн чанадад ажиллан амьдрах, сурч боловсрох, бизнес эрхлэх зэргээр аж төрж буй иргэдийнхээ санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, төрийн…

Read More

Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүгдэгч Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарыг Эрүүгийн хуулийн 18.6-2.1, 18.6-2.3, 22.4-1, 22.4-2, 22.4-3, 22.5-1-т зааснаар буруутган, шүүсэн юм. Тодруулбал, эдгээр хүмүүсийг албан тушаалын байдлаа ашиглаж хувийн эмнэлгүүдээс авлига авсан, өгсөн мөн хэвтэн эмчлүүлэгчийн тооноос давсан санхүүжилт өгсөн гэж буруутгажээ. Шүүх хэргийг хэлэлцээд ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн нарын 3 хүнийг 120 сая төгрөгийн авлига авсан гэж үзээд 6-13 жил хорих ял оноосон байна. Ингэхдээ Л.Бямбасүрэн тус 120 сая төгрөгийн 48 сая төгрөгийг ажилтныхаа дансаар…

Read More

Жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нарын охин Б.Сундари болон зээ охин Гүнж нар ийнхүү өсөж том болжээ. Багаасаа урлагийн гэр бүлд хүмүүжсэн тэд тайз, дэлгэцийн орчинд ойр өссөн нь мэдрэгдэж, авьяас чадвар нь хэдийнэ анзаарагдаж эхэлсэн. Цаашид тэд урлагийн замналыг үргэлжлүүлж, олон сайхан бүтээлээр үзэгчдийг баярлуулах нь дамжиггүй.

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.14) Төрийн нууцын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ө.Шижир нар өргөн мэдүүлэв. Монгол Улсад 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль батлагдсанаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тавьсан. Улмаар 2016 оны арван хоёрдугаар сард Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус тус хүчингүй болгож, Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталсан юм. Төрийн болон албаны нууцын тухай хууль урьд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай…

Read More