Жигүүр Грандын захирал Баттөрийн эхнэр Онон сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татахуйц тансаг хэрэглээгээрээ онцлогдох болсон. Тэрбээр энэ удаад дэлхийд нэр хүндтэй Hermès брэндийн домог болсон Birkin цүнхийг сонгож барьсан байна.

Загварын ертөнцөд цүнхийг Birkin болон бусад гэж ангилдаг бөгөөд хэн дуртай нь шууд л дэлгүүрээс нь худалдаж аваад байх боломжгүй тул ховор тансаг, өндөр үнээрээ алдартай. Зарим загвар нь хэдэн сөя ам.доллар хүрдэг бол энгийн загвар нь Монгол төгрөгийн ханшаар бол байрны урьдчилгаа төлбөртэй дүйцэхүйц үнэтэй байдаг.

Ийнхүү Онон тансаг хэрэглээгээ ил тод харуулсан нь сошиал хэрэглэгчдийн анхаарлыг татаж, үнэ цэнэ, хэв маягийн талаар олон янзын сэтгэгдэл дагуулж байна


