Дуучин Т.Дэлгэрмөрөн: Зөндөө их уйллаа даа.
Тэнгэрлэг Монголын хүчирхэг ээжүүд ээ!!! Тэр чадлаа. Аав охин 2-ын нөр их хөдөлмөр хичээл зүтгэл үнэнч шударга амьдралын хариу болгож дэлхий бидэнд хөгжмийн ертөнцийн үүд хаалгаа нээлээ.
Тийм ээ дэлхийд 3-д ордог Шанхайн хөгжмийн их сургуулийн анхны монгол оюутан болж чадлаа.Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй үгээр илэрхийлж байгаа энэ гайхамшигт мэдрэмжийг олгосон Монгол Улсын Хөгжим бүжгийн Консерваторын сургууль, мэргэжлийн багш Адьяабазар таны ач гавьяа билээ.
Аав охин 2 тэврэлдэн уйлж ээж минь биднийг тэнгэрээс хараад баярлаж байгаа байх даа гэж хэлэхэд юу тохиолдсон гэж санана. Бурхан тэнгэр минь.
Жаахан сэтгэл хөдлөлөө дараадахъя. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй бичье ээ. Маш ихээр баярлаж байна.

