Б.Сарантуяа 2026 оны зургаадугаар сарын 6-нд зохион байгуулах “Хайрын бурхан” тоглолтынхоо талаар өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэхүү тоглолтоо уран бүтээлийн 40 жилийн ойдоо зориулан бэлтгэж буй бөгөөд үзэгч, сонсогчдодоо амьд хөгжмийн гайхамшиг, дурсамж дүүрэн үдэшийг бэлэглэхээ онцолсон юм.
“Хайрын бурхан” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэн-д болох бөгөөд олон хит дуу, тусгай найруулга, шинэ шийдлүүдийг нэгтгэсэн томоохон хэмжээний шоу тоглолт болохоор төлөвлөгдөж байна.
Тоглолтын талаарх мэдээлэл хийх үеэрх манай дуранд буусан агшнууд.


