Монголын орчин үеийн поп урлагийн төлөөлөгчдийн нэг Э.Агиймаа-гийн нөхөр түүний хөргийг цээжин дээрээ шивүүлсэн нь цахим орчинд олны анхаарлыг татаж байна.

Түүний цээжин дээрх шивээс нь дуучны нүүр төрхийг нарийн детальтайгаар дүрсэлсэн бөгөөд хажууд нь сарнай цэцгийн элемент нэмсэн нь онцлог харагдана. Урлагийн мэдрэмж, хувийн сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн энэхүү шивээсийг олон нийт “хайрын илэрхийлэл” хэмээн үнэлж байна.


