Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Мэдээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа

Эрхэм админBy Эрхэм админ04/27/2026Updated:06/11/2026Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын Их Хурлаас аймгийн Тамгын газар, Эрчим хүчний яамтай хамтран Ховд аймагт зохион байгуулж буй “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэнд оролцохоор Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус аймагт ажиллаж байна. Энэ нь түүний Улсын Их Хурлын даргын хувьд орон нутагт хийж буй анхны томилолт юм.

Баруун бүсийн тулгуур төв-Ховд хотод Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг хүрэлцэн ирэхэд тус аймгийн цэргийн хүрээний хүндэт харуул жагсан, Засаг дарга М.Амарсанаа болон Тамгын газрын удирдлагууд угтан авлаа. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын тэргүүнээр сонгогдсонд нь аймгийн удирдлага түүнд баяр хүргэж, төрөлх нутаг орноо хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, “Ховд аймгийн 100 эрхэм”-ийн нэгээр өргөмжлөв.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт албан томилолтынхоо эхэнд өөрийн удамт нутаг, унасан газар ус, эцэг өвгөдийнхөө голомт болох Чандмань, Манхан сумдад зочилж, цаг үеийн нөхцөл, ажил байдалтай танилцан, иргэдтэй уулзалт хийлээ.

Чандмань сумын Тахилт баг ээжийнх нь нутаг бөгөөд аав нь энэ сум, нэгдлийн даргаар ажиллаж, Монгол Улсын 300 гаруй сумаас ажил үйлсээрээ тэргүүлсэн, шилдэг сум болгон, “Зил-130” машинаар шагнуулж байжээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус сумын сургуульд наймдугаар анги дүүргэсэн талаараа болон 10 дугаар ангид байхдаа эцгээсээ өнчирч үлдэхэд долоон хүүхэдтэй хоцорсон ээж нь 39-хөн настай байсныг дурсан ярьсан юм. Хүн хөдөлмөрлөж, тууштай зүтгэж, үүрэг хариуцлагаа ухамсарлан чигч шударга байж гэмээнэ ямар ч бэрх хэцүүг даван гарч, зорьсон зорилгодоо хүрч чадна гэдгийг тэрбээр нутгийн залуус, дүү нартаа захив.

Мал сүргийн тоо толгой, нэг хүнд ноогдох малынхаа тоогоор аймагтаа тэргүүлж буй Чандмань сумын малчдын төл хүлээн авах их ажил 90 гаруй хувьтай, зүй бус хорогдолгүй явааг сумын Засаг дарга Б.Чинбат танилцууллаа. Жаргалант, Бумбат хэмээх хос хоёр Алтай, Хар ус нуур, Хар нуур, Дөргөн нуур хэмээх холбоо гурван нуураа түшиглэн, малчдын нөхөрлөлийн зохион байгуулалтаар аялал жуулчлал хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа тэрбээр дурдав.

Өнгөрөгч 2025 онд Чандмань сумын 100 жилийн ой тохиож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ. Энэ түүхт ойн өмнө тус сум Алтай-Ховдын төв замтай хатуу хучилттай автозамаар холбогдсон нь тус аймгаас дөрвөн удаа, баруун бүс нутгаас нэг удаа, нийт таван удаа сонгогдож ажилласан Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын энэ хугацаанд хийсэн томоохон ажлуудын нэг юм.

Манхан сум орсон, гарсан хоёр ч цардмал замтай. Ийм сум улсын хэмжээнд ховор гэдгийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус сумын иргэдтэй уулзахдаа хэлэв. Энэ сум бол түүний эцэг өвгөдийн удамт нутаг юм. Улсын Их Хурлын дарга асан Д.Дэмбэрэл мөн Манхан сумын хүн бөгөөд нэг сумаас Улсын Их Хурлын хоёр дарга төрөн гарсан нь мөн л ховор тохиол. Тэрбээр Д.Дэмбэрэл дарга болон Ховд аймгаас сонгогдож байсан Улсын Их Хурлын гишүүдтэй хамтран төрөлх сумаа тог цахилгаантай болгохоос эхлээд төрийн бүх байгууллагын өргөтгөл, шинэчлэлийг хийж, хатуу хучилттай автозамаар аймаг, нийслэл, урд, хойд хөрш орнуудтай холбосон зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлжээ.

Тус сум мал аж ахуй болон төмс, хүнсний ногооны тариалантай. Жилд 20 гаруй тонн хүнсний ногоо хураан авдаг бөгөөд тариалан эрхлэгч айл өрхүүд үүнээс 10 дахин их тарвас хураан авдаг тухай сумын Засаг дарга П.Мягмарсүрэн танилцуулав. Сүүлийн жилүүдэд хур бороо бага, газрын гарц тааруу байгааг иргэд ярьж байлаа.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт иргэдтэй хийсэн уулзалтдаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан хугацаанд болон Хууль зүйн, Батлан хамгаалахын, Зам тээврийн хөгжлийн сайд, ЗГХЭГ-ын даргаар ажилласан хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажил, санаачлан батлуулсан хууль, аймаг, сум орон нутагтаа хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгөв.

Мөн Улсын Их Хурлын даргаар ажиллах хугацаандаа хийхээр төлөвлөж буй “Сайн парламент” шинэчлэлийн бодлогыг танилцуулж, сахилга баттай, ухаалаг, ёс зүйтэй, иргэддээ ээлтэй, ил тод, нээлттэй ажилласнаар парламентын ардчилал бэхжиж, засаглалын тогтвортой, үр дүнд чиглэсэн тогтолцоо бодитой бэхжинэ гэдгийг онцлов.

Чандмань, Манхан сумын иргэд нутгийн хүү Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь баяртай байгаагаа илэрхийлж, эв нэгдлийг ханган, Монгол төрийн тогтвортой бодлогын үндэс суурийг бэхжүүлж ажиллахыг захиж, Улсын Их Хурлын эрхэм чанар, нэр хүндийг өргөн, парламентат ёс, ардчилсан засаглалыг батжуулж, хөгжлийн тогтвортой бодлогыг тууштай хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.