Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Хуульч Б.Гүнбилэг Б.Дэлгэрсайхан, С.Баярцогт нарыг тагнуулын байгууллагад шалгуулна
Мэдээ

Хуульч Б.Гүнбилэг Б.Дэлгэрсайхан, С.Баярцогт нарыг тагнуулын байгууллагад шалгуулна

coolНийтэлсэн: cool05/05/2026Шинэчилсэн:05/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хуульч Б.Гүнбилэг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг яагаад ашиг сонирхлын зөрчилгүй гэж дүгнэсэн талаар тайлбар авахаар  АТГ-т хандсан билээ.  Үүний зэрэгцээ,

Б.Дэлгэрсайхан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон,  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж байгаа тул АТГ-т  шалгуулахаар хандсан билээ. 

Энэ талаар хуульч Б.Гүнбилэг:  “… УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нь  зам тээврийн салбарт 1300 орчим вагон эзэмшдэг, “Болдтөмөр Ерөө гол” компанитай холбоотой төмөр замын томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн гэх мэдээлэл бий. Мөн түүний хамаарал бүхий “Монголиан Транс Лайн” компани Дорноговь аймагт 226-227 км төмөр зам тавьсан нь түүнийг энэ салбарын “магнат”, монопол тоглогч болсныг илтгэж байна. Төрийн бодлого тодорхойлж, зөвшөөрөл олгодог сайд өөрөө хувийн компаниараа дамжуулан төрийн ажлыг гүйцэтгэж байгаа нь засаглалын зарчимд нийцэхгүй. Тухайлбал, төрийн өмчит үйлдвэрийн газруудын тээвэрлэлтийн тендерт түүний хамаарал бүхий компаниуд нь ялж, Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр л гэхэд 650 орчим вагон ажиллуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчил дээд цэгтээ хүрснийг харуулж байна.” хэмээн мэдэгдсэн.

Үүний дараа УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг “Харбины гэрээ” болон “Зүүнбаян-Ханги” чиглэлийн шинэ төмөр замын ажилтай холбогдуулж хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл  гаргасан  билээ.

ҮХЦ-д хандаж гаргасан мэдээлэл ” … Б. Дэлгэрсайхан нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын засгийн газрын 2022 оны 104 дүгээр тогтоолоор “Зүүнбаян-Ханги” чиглэлийн шинэ төмөр замыг бүтээн байгуулахаар, өөрийн компанийг төлөөлөн өөрийн хамаарал бүхий Монголиэн Транслайн ХХК-аар дамжуулан арилжааны хэлцэлд оролцож, нэр бүхий иргэнээс зээл авах ажлыг зохион байгуулж хэлцэл хийн, улмаар өөрөө уг иргэнээс авсан зээлд батлан даалт гарган шийдэж байсан байна. Энэ үйлдэл нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг зөрчиж, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах үйлдэл мөн. Түүнтэй хэлцэл хийж байсан, түүнд зээл өгч байсан нэр бүхий иргэн Цэцэд гэрчийн мэдүүлэг өгөх, нотлох баримтыг гаргаж өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн болно. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн 1994 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр тогтоосон жишигтэй ижил агуулгатай үйл явдал болжээ. “

Хуульч Б.Гүнбилэг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон С.Баярцогт нарыг Тагнуулын байгууллагаар шалгуулах хүсэлт  өнөөдөр (2026.05.05) өгч байгаа аж.

Үүний дараа хуульч Б.Гүнбилэг хуульд заасан иргэнийхээ эрхийг эдлэн болж байгаа нөхцөл байдлын талаар НҮБ, Транспаренси интернэйшл зэрэг олон улсын байгууллагад хандах ажээ.

Бид энэ талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

улс төр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.