Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав

Эрхэм админBy Эрхэм админ05/05/2026Updated:06/11/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр, өндөр хариуцлагатай албанд сонгогдсонтой холбогдуулан ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нарын албаны хүмүүсээс мэндчилгээ ирүүлсэнд талархалаа илэрхийлж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, улс төрийн итгэлцэл улам бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж буйд таатай байгаагаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн, Монгол Улсын Их Хурлын дарга асан Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В. Володины урилгаар энэ оны 2 дугаар сард ОХУ-д амжилттай айлчилж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, парламентын найрамдлын бүлгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байнгын хороодын хамтын ажиллагааг өргөжүүлэх  өргөн хүрээний асуудлаар Оросын талын холбогдох удирдлагуудтай үр дүнтэй уулзалт хийсэн тухайгаа дурдлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг бэхжүүлж, харилцан ойлголцол итгэлцлийг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэхийн тулд Засгийн газар болон Парламентын хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлэх чиглэлээр санал солилцов. Тухайлбал УИХ-аар баталсан Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж,  оролцогч бүх талуудад харилцан ашигтай байх тал дээр хамтарч ажиллах, тэр дундаа тарифын бус хүндрэл бэрхшээлийг арилгахад анхаарч ажиллах талаар санал нэгдлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа тээврийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж транизит тээврийн хоёрдох коридорыг нээх, УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, агаарын тээврийг өргөжүүлэх зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хоёр улсын хооронд цэрэг техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ОХУ-д суралцах цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг стратегийн асуудлуудад нягт хамтран ажилласныг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  А.Н.Евсиков онцоллоо.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт оруулах тухай протоколд хоёр талын холбогдох сайд нар 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Москва хотноо гарын үсэг зурсан нь манай улсын эдийн засгийг бэхжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглээд дээрх протоколыг соёрхон батлуулахаар байнгын хороодоор хэлэлцүүлж, батлуулах ажилд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.