Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олны төлөөлөл өнөөдөр (2026.05.16) “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Үндэсний өдрийн мод тарих ажилд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Г.Хосбаяр, Н.Наранбаатар нар оролцлоо. Мод тарих ажлыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт байгаль дэлхийн цэвэр цэнгэг агаарын эх ундарга болсон ногоон байгууламжийг тэлж, нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв цэг болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ өргөжүүлэх гэгээн, сайхан үйл хэрэгт нэгдэж буй хүн бүрд талархал дэвшүүлэв. Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын иргэд өнөөдрийн байдлаар 137 сая мод тариад…
Зохиогч: Эрхэм админ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.15/ Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7-д Улсын Их Хурал нь улсын төсөв, түүний гүйцэтгэлийг батлах, хуулийн биелэлтэд хяналт тавих онцгой бүрэн эрхтэй байхаар заасан. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлээр нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх журмыг зохицуулж байгааг төсөл санаачлагч гишүүн онцлов. Гэвч өнөөдрийн мөрдөж байгаа зохицуулалтаар төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеийн асуулт, хариултын хугацааг тусгайд нь заалгүй,…
Нэгүүн.мн сэтгүүлчид, Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, тайван акц өрнүүлэв. Тэд “Хэргийг нь нээлттэй шүү”, “Нотлох баримттай шүүхээр шалгуул”, “Чөлөөт хэвлэл бол чөлөөт хүн ард” зэрэг уриа бүхий лоозон барин үзэл бодлоо илэрхийлсэн байна. Акцад оролцсон сэтгүүлчид мөрдөн шалгах ажиллагааг ил тод, шударга явуулахыг хүсэж буйгаа онцолж, хэвлэлийн эрх чөлөө болон иргэдийн мэдээлэл авах эрхийн талаар байр сууриа илэрхийллээ.
Дуучин Э.Чулуунчимэг далайн эргийн амралтаараа тун ч халуухан төрхийг бүрдүүлжээ. Тэрээр хар өнгийн торон даашинзаар гоёж, халуун орны байгалийн үзэсгэлэнтэй хослуулсан зурагнуудаа цахим хуудаснаа хуваалцсан нь олны анхаарлыг татаад байна
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.14/ Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. 1993 онд зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц 92.7 хувь, 1997 онд 85.1 хувь, 2001 онд 82.9 хувь, 2005 онд 74.98 хувь, 2009 онд 73.59 хувь, 2013 онд 66.5 хувь, 2017 онд 68.27 хувь, 2021 онд 59.29 хувь болж буурчээ. Сонгуулийн үндсэн зарчмын нэг болох бүх нийтийн байх, бүх нийтийн оролцоог бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага байсаар байгаа нь сонгуульд оролцож буй сонгогчдийн ирц, оролцоо тогтмол…
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.05.14) нэгдсэн хуралдаан УИХ-ын 83 гишүүн хүрэлцэн ирснээр 66.7 хувийн ирцтэй 10.05 цагт эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр товлосныг хуралдаан даргалагч С.Бямбацогт танилцуулаад эртэч гишүүдийн нэрийг дуудлаа. Хамгийн түрүүнд ирж, ирцээ бүртгүүлсэн УИХ-ын гишүүд нь Б.Уянга, Б.Пүрэвдорж, У.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэболд нар байв. Нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийн тамирчид, дасгалжуулагч, арын албаныхан, багийн эзэд, ивээн тэтгэгчдийг хүлээн авч уулзлаа. Үндэсний дээд лигт сүүлийн гурван жил дараалан аваргалж, 2025-2026 оны тэмцээнд мөн цом өргөн, 10 дахь удаагаа түрүүлсэн багийн нийт хамт олонд Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө. Тэрбээр, хүүхэд, залууст сагсан бөмбөгийн спортоор хичээллэх, багийн ажиллагаа, амжилт, сахилга бат, спортын үнэ цэнийг сурталчлан таниулахад баг тамирчдын үлгэр дуурайл онцгой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэжээ.
Дуучин Гангаа, Аминхүслэн нар бүл нэмснээс хойш анхны гэр бүлийн мөчөө хуваалцав. Дуучин Гангаа болон Аминхүслэн нарын гэр бүлд аз жаргалтай мөч үргэлжилсээр байна. Хосууд саяхан өлгийдөн авсан бяцхан хүүгээ тэвэрсэн дулаахан агшнаа цахим орчинд хуваалцаж, олны хайрыг татжээ. Хар цагаан өнгийн энгийн атлаа мэдрэмж дүүрэн зурагт шинэхэн аав, ээж болсон тэдний аз жаргал, тайван уур амьсгал мэдрэгдэж буйг фенүүд нь онцолж байна. Сайхан гэр бүл, бяцхан үрд нь эрүүл энхийг хүсье.
Жүжигчин, мисс Шүүдэрцэцэг цахим хуудсандаа амьдралын талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцсан нь олны анхаарлыг татаж байна. Тэрбээр “Зовлон, уур бухимдал, атаа хорсол, гуниг гутрал зэрэг нь бидний тархинд л байдаг” хэмээн бичиж, аливаа зүйлд хандах өнцгөө өөрчлөхийг уриалжээ.
Нийслэлийн нэгэн худалдааны төвд үхрийн гуяны цул махны үнэ килограмм нь 56,500 төгрөгт хүрсэн нь иргэдийн анхаарлыг татаж байна. Сүүлийн үед мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөж буй талаар олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд цахим орчинд энэхүү үнийн зураг олны хэл ам дагуулаад байна. Иргэдийн зүгээс “мах тансаг хэрэглээ боллоо”, “өрхийн амьжиргаа улам хүндэрч байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байна.
