Нэгүүн.мн сэтгүүлчид, Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, тайван акц өрнүүлэв.
Тэд “Хэргийг нь нээлттэй шүү”, “Нотлох баримттай шүүхээр шалгуул”, “Чөлөөт хэвлэл бол чөлөөт хүн ард” зэрэг уриа бүхий лоозон барин үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Акцад оролцсон сэтгүүлчид мөрдөн шалгах ажиллагааг ил тод, шударга явуулахыг хүсэж буйгаа онцолж, хэвлэлийн эрх чөлөө болон иргэдийн мэдээлэл авах эрхийн талаар байр сууриа илэрхийллээ.


