Зохиогч: Эрхэм админ

Үндэсний их баяр наадмын өдрөөр Улсын арслан Б.Орхонбаяр цэнхэр дээлээрээ гоёж, наадамчин олны дунд хүрэлцэн ирсэн нь манай дуранд өртлөө. Тэрээр бороо шивэрсэн ч шүхэр барин наадмын уур амьсгалыг мэдэрч, олны дунд энгийн бөгөөд даруухан алхаж явсан юм. Улсын арслан Орхонбаяр хүчтэй барилдаанаас гадна даруухан төрх, царайлаг имижээрээ олон бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг бөхчүүдийн нэг билээ.

Цааш унших

Үндэсний их баяр наадмын өдрөөр Улсын арслан Э.Батмагнай үндэсний дээл, уламжлалт малгайгаар гоёж, наадамчин олонтой хамт баяр наадмаа тэмдэглэж яваа нь манай дуранд өртлөө. Тэрээр баярын уур амьсгал дунд иргэдтэй мэндчилж, арга хэмжээнд оролцон наадамлаж байна. Гэрэл зураг: TAC.mn

Цааш унших

Сүүлийн үед жүжигчин У.Цогтбаярыг эхнэрээсээ салсан гэх мэдээлэл цахим орчинд түгээд байсан. Гэвч Үндэсний их баяр наадмын үеэр тэрээр гэр бүлийнхэн, хүүхдийнхээ хамт баяр наадмаа тэмдэглэн, олны дунд хүрэлцэн ирсэн нь манай дуранд ийнхүү өртлөө.

Цааш унших

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр Дархан аварга Н.Батсуурь манай дуранд ийнхүү өртлөө. Наадмын уламжлалт гоёлоороо гоёж, тайван дөлгөөн төрхөөрөө олны анхаарлыг татав.

Цааш унших

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиосон Үндэсний их баяр наадмын “Мөнхөд орших Монгол наадам” нээлтийн ажиллагаа сүр жавхлантай, утга төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар ажилласан бол нээлтийн зохиолыг Ардын уран зохиолч Үржингийн Хүрэлбаатар туурвижээ. Тайзан дээр үзэгчдийн харсан бүхэн зохиолчийн үзэл санаанаас эхлэлтэй гэдгийг энэ удаагийн нээлт харуулж чадлаа. Жил бүр наадмын нээлт магтаал, шүүмжлэлийн аль алиныг дагуулдаг. Харин энэ жилийн тоглолтын дараа цахим орчинд “утга агуулга нь цэгцтэй”, “үзэхэд ойлгомжтой”, “сэтгэлд хүрсэн”…

Цааш унших

Эрхэм хүндэт ард иргэд ээ Эртний төрт ёс, өвөг дээдсийн өв соёл, эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Монголынхоо нийт ард иргэд, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүд, эх оронд маань айлчлан ирсэн эрхэм хүндэт зочид Та бүхэндээ өргөн дэвшүүлье. Монгол наадам бол төрт ёсоо дээдэлж, түүх соёлоороо бахархахын зэрэгцээ ирээдүйдээ итгэх итгэл, эх орноо хөгжүүлэх эрмэлзэл, монгол хүн бүрийн хийморь золбоо, эв нэгдлийг сэргээдэг дэлхийд хосгүй гайхамшигт баяр билээ. Улиран өнгөрч буй хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хурал иргэдийнхээ эрх ашиг, улс орны хөгжлийг эрхэмлэсэн олон чухал хууль, бодлогын шийдвэрийг баталж,…

Цааш унших

Үндэсний их баяр наадмын төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын зохион байгуулалт үзэгчдийн шүүмжлэлийг дагуулж байна. Суудлууд хоорондын зай хэт давчуу,хөлөө тухтай жийж суух боломжгүй, олон цагаар наадам үзэхэд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүндрэл учруулж байгаа аж. Иргэд цэнгэлдэхийн суудлын тав тух, стандарт, үзэгчдийн аюулгүй байдалд илүү анхаарч, дараагийн засвар шинэчлэлдээ суудлын зай, тав тухыг сайжруулах шаардлагатай байгааг онцолж байна.

Цааш унших

Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Хөвсгөлийн хөөрхөн хэмээн олонд танигдсан П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө. Тэрээр үндэсний дээлээрээ гангарч, наадмын уур амьсгалыг мэдрэн алхаж байсан нь олны анхаарлыг татав.

Цааш унших

Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан эрхмүүдийг хүлээн авч, баяр хүргэн Сүхбаатарын талбайд баяр хөөрөө хуваалцаж байх үеэр манай дуранд өртлөө.

Цааш унших

Нэгэн цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа хамтран уран бүтээл туурвиж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртэж явсан дөрвөн жүжигчин энэ удаад нэгэн дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна. Тодруулбал, Монголын кино урлагийн өнгийг тодорхойлж буй Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин С.Ариунбямба, Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Г.Эрхэмбаяр нар “Хан хуур” пикчерсийн шинэ уран бүтээлд нэгдэн ажиллаж байгаа юм. Тэд өмнө нь театрын тайзнаа хамтран тоглож байсан ч дэлгэцийн бүрэн хэмжээний нэг уран бүтээлд ийнхүү дөрвүүлээ зэрэгцэн дүр бүтээж буй нь анхны тохиолдол болж байна. Өөр өөрийн өнгө төрх, ур чадвар, олон жилийн туршлагаараа үзэгчдийн талархлыг хүлээсэн эдгээр дөрвөн жүжигчний хамтын бүтээл…

Цааш унших