Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

    07/06/2026

    “Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

    07/06/2026

    Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

    07/06/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ц.Баасанцогттой холбоотой зургаан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах уу
Папарацци

Ц.Баасанцогттой холбоотой зургаан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах уу

Эрхэм админBy Эрхэм админ03/02/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өмгөөлөгч Ц.Баасанцогттой холбоотой хэмээн нэр бүхий шүүгчдэд сахилгын арга хэмжээ авхуулах гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан өнгөрсөн оны зургадугаар сард Шүүхийн ёс зүйн хороонд гаргаж байв.

 

Энэ хооронд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, Сахилгын хороо байгуулагдсанаар дээрх хоёр ТББ-ынхны гомдлыг шилжүүлсэн аж. Тус хорооныхон өчигдөр уг гомдлыг хэлэлцэхээр товлосон юм.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, дээр нэр дурдсан өмгөөлөгчтэй холбоотой асуудлаар өмнө нь зургаан сарын хугацаанд цалинг нь 30 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарт сахилгын хэрэг нээгээд буй юм. Тэднийг ёс зүйгээ зөрчин, өмгөөлөгч Ц.Баасанцогтын хамт “Энканто” хотхонд 2020 оны арванхоёрдугаар сард ар хидан с огтуурсан хэмээн дээрх хоёр ТББ-ынхон гомдол гаргасан. Гэвч уг сахилгын хэргийг хэлэлцэх хугацааг 14 хоногоор хойшлуулжээ. Учир нь нэг бус шүүгч эрүүл мэндийн шалтгаантай хэмээн хүсэлт гаргаснаас ийн шийдвэрлэсэн байна.

 

Мөн энэ өдөр Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд, Д.Цолмон, Г.Цагаанцоож нарт холбогдуулан иргэн Э.Авирмэд, Д.Олзвой нарын гаргасан гомдлыг хэлэлцээд, гомдол шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх долоон шүүгчид сахилгын хэрэг нээв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Охидын краш хэмээн нэрлэгддэг Х.Сумъяадоржийн төрсөн өдөр тохиож байна

07/05/2026

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатад ТӨРИЙН СОЁРХОЛ олгохоор болжээ

07/05/2026

Ц.Элбэгдорж “Чингис хаан” ОУНБ-аас мэндчилэв

07/05/2026

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

07/03/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

07/03/2026

Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

07/03/2026

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

07/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.