Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

    07/06/2026

    “Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

    07/06/2026

    Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

    07/06/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эмч, багш, ажиллагсдын цалингаас 50 саяыг луйBарджээ
Папарацци

Эмч, багш, ажиллагсдын цалингаас 50 саяыг луйBарджээ

Эрхэм админBy Эрхэм админ03/02/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

НАСС-ийн багш нар оюутан суралцагчдад хичээл орсноос гадна сургуулийн сургалтын эмнэлэгт эмчээр ажиллаад оруулсан орлогоосоо урамшуулал авдаг журамтай аж.

Гэтэл тус сургуулийн эмнэлгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Нэргүй уг орлогоос завшиж байсан гэнэ.

Ингэхдээ ажлаас чөлөөлөгдсөн, түр чөлөө авсан таван ажилтны нэр дээр илүү цалин бичиж, сургуульдаа 10.5 сая гаруй, багш, эмч, ажилсдад олгох ёстой байсан 44.7 сая шахам төгрөгийг өөрийнхөө болон хамаарал бүхий хүмүүсийнхээ дансад шилжүүлэн авчээ.

Эл хууль бус үйлдлээ хийхдээ тус сургуулийн 2-3 дугаар давхарт байдаг кассанд банкны пос машин суурилуулсан бөгөөд тэдгээр нь НАСС-ийн санхүүтэй холбоогүй, хувийнх нь данстай холбогдсон байсан гэнэ.

Хийсэн ажлынх нь цалин, урамшуулал нэг бус удаа дутуу бодогдож цалингийн данс руу нь орж буйд гайхсан эмч, багш, ажилтнууд санхүүгийн хяналт шалгалтын байгууллагад хандсан байна.

Энэ талаар хо хирогч А.Мөнхдөл “Манай сургуулийн багш, ажилтнуудын цалинг сургууль хариуцсан нягтлан бодогч боддог байсан. 2018 оны нэгдүгээр сараас эхлэн есдүгээр сар хүртэлх хугацаанд тухайн үед ажиллаж байсан багш, ажилтнууд болон ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын цалинг цэс дээрээ бүрэн бодож байсан боловч картанд нь шилжүүлэхдээ дутуу оруулан, хувийн хэрэглээндээ зарцуулсан үйлдэл гаргасан. Үүнийг нь багш, ажиллагсад мэдээд гомдол гаргасны дагуу санхүүгийн аудитын шалгалт хийж Х.Нэргүйг гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон” хэмээжээ.

Санхүүгийн албаны нягтлан бодогч нь ийнхүү багш, эмч, ажиллагсдын цалингаас 50 гаруй сая төгрөг завшиж байхад тухайн үеийн НАСС-ийн захирал асан, эдүгээ НЭМГ-ын орлогч даргаар дэвшин томилогдсон Ж.Отгонболд, тэнхимийн эрхлэгч бөгөөд сургуулийн эмнэлгийн захирлын албан тушаал хашиж байсан Б.Оюунцэцэг нар мэдээгүй, нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөсөн гэдэгт итгэх хүн хэд гарах бол.

Тус сургуулийн захирал асан Ж.Отгонболд энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Манай сургуулийн эмнэлэгт ажилладаг эмч багш нарын хувьд эмчилгээ оношилгоо явуулдаг бөгөөд үндсэн эмч нар орлогын 40 хувийг цалин болгож авдаг. Харин багш нар орсон орлогын 28 хувийг цалин дээрээ нэмэгдлээр авдаг юм. Нягтлан бодогч Х.Нэргүй нь багш нарын орлогын 28 хувийг багасган тооцон бодож шилжүүлж байсан. Банк руу шилжүүлэг хийдэг хуулгандаа өөрийн данс болон бусад этгээдийн дансыг давхар бичиж багш нарын мөнгөнөөс тодорхой хэмжээгээр авч байсан нь шалгалтаар тогтоогдсон” хэмээжээ.

Ийнхүү пос төхөөрөмж ашиглан 50 гаруй сая төгрөг завшсан хэрэг гарсны дараа сургуулийн эмч, багш, ажилтнууд удирдлагадаа хандан мөнгө завшсан асуудлыг сөхөж байсан гэнэ. Тухайлбал, НАСС-ийн тэнхимийн эрхлэгч бөгөөд сургуулийн эмнэлгийн захирал Б.Оюунцэцэгт хандан “Олон жил тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа энэ байдлыг яагаад зассангүй вэ. Эрх бүхий албан тушаалтнуудын нэг Ж.Отгонболд хувийн дансандаа эмнэлгийн орлогын 50 сая төгрөгийг хийж байхад яагаад дуугүй байсан юм бэ. Пос машин ажиллуулаад 50 сая төгрөг авч байхад эмнэлгийн дарга мэдээгүй байсан гэж үү” хэмээцгээж байжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Охидын краш хэмээн нэрлэгддэг Х.Сумъяадоржийн төрсөн өдөр тохиож байна

07/05/2026

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатад ТӨРИЙН СОЁРХОЛ олгохоор болжээ

07/05/2026

Ц.Элбэгдорж “Чингис хаан” ОУНБ-аас мэндчилэв

07/05/2026

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

07/03/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

07/03/2026

Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

07/03/2026

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

07/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.