Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Л.Баярсайхан эмчийн санал болгож буй мөнхийн залуу байхын тулд хүн бүрийн хэрэгжүүлэх ёстой 24 зөвлөгөө
Папарацци

Л.Баярсайхан эмчийн санал болгож буй мөнхийн залуу байхын тулд хүн бүрийн хэрэгжүүлэх ёстой 24 зөвлөгөө

Эрхэм админBy Эрхэм админ08/13/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Л.Баярсайхан эмчийн санал болгож буй мөнхийн залуу байхын тулд хүн бүрийн хэрэгжүүлэх ёстой 24 зөвлөгөө.

Уулаар алх. Тогтмол алхвал хэдэн сарын дараа хэн болсноо гайхан ярих болно.

Дурла. Хэн нэгэнд таалагдах хүслээс илүү хүнийг дэгэнд оруулдаг зүйл үгүй.

Тур. Гүзээ гэдэг буян биш, баас дүүрсэн гэдэсний гогцоонууд юм.

Уухаа багасга. Согтууруулах ундаа өөрөө өндөр калори.

Битгий атаарх. Хүний чадсан болгоныг чадахгүй.

Бахдан баярлаж сур. Хэн нэгэн “Сайн шүү” гэвэл битгий худлаа “Хамт олны хүч” гээ.

Таларх, даруу, өөртөө итгэлтэй бай.

Дэмий юманд баярлаж сур. Машин угаалгаад юм уу, тэнгэр цэлмэхэд ч юм уу.

Найз нөхөд, ойр дотныхондоо цаг, мөнгө гаргаж бай.

Тансаг хэрэглээ, тав тухыг жаргал гэж бүү эндүүр. Энгийн, хялбар амьдрах нь залуу байхын гол нөхцөл.

Битгий гомдолло. Ер нь юунд ч битгий гомдолло. Амьдрал шудрага биш ч, амьдрах сайхан.

Юунаас ч битгий ай. Үсрээд л үхнэ биз. Залуучууд хаана байна, тэнд бай. Нас намбаар ялгарах хэрэггүй.

Орой гарах бол гар. Амьдралыг тасалж байснаас ажлаа тасал (40-с дээш насныханд).

Шөнө гоё бол битгий яар. Дахин ийм шөнө олдоо ч уу.

Өгөөмөр бай.

Хариу харалгүй тусал. Тусалсан бол дор нь март.

Жилдээ нэг удаа хөдөө гадаа яв. Эцэг өвгөдийн нутгаар оч.

Хуйвалдаанд бүү итгэ. Адилхан хуйвалдаад араар чинь тавьдаг юм.

Юмыг хурдан эхэл. Бүхнийг тооцоолоод, бодоод байх ядаргаа. Сэлмээ сугалаад цавчаад ор, юу болох нь харагдана.

Цэцэг өгөхөөр бол ямар ч шалтгаангүй шууд өг. Жаахан тэнэг мессэж бичихдээ бүү ич. Хэн юу гэж бодох бол гэж өөрийгөө зомбидохоо боль.

Битгий бөгтийгээд бай. Гэдсээ тат, цэх, пээдгэр яв.

Сайн хөдөл. Хүн хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг.

Галзуу бүсгүй таарвал битгий гөлийгөөд бай, зүгээр инээмсэглэ. Хариулсан бол дөхөж болно.

Байгаагаасаа залуу харагдах гэж бүү хичээ. Ямар ч насанд гялалзаж болдог юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.