Бидний амин үр ,хайрт ганц охин минь Цэнд-Аюушийн Сорхугтани 2014 онд Эрдэнэт хотод төрөхдөө төрөх үеийн харвалтаас болж 4 мөчний саажилт, ДЦП оноштой болсоны улмаас сууж, явж чадахгүй байнгын асаргаанд байдаг юм.Охиндоо сайхан ирээдүйг өгөхөөр олон эмнэлэг гадаад дотоодын газарт хандаж явсаны эцэст “БНЭУ-ын ААКАSH HEALTHCARE” эмнэлэгээс ризотоми болон хоёр гарын хагалгаанд орсоноор өндийж суух, явдаг болох боломжтой гэсэн сайхан хариуг аваад байна.
Эмчилгээний төлбөр урьдчилсан байдлаар 120 000 000 төгрөгийн тооцоо гарсан бөгөөд олон жил хүнд өвчтэй охиныхоо төлөө тэмцсэн бид хүчин мөхөсдөж нийт Халуун сэтгэлт Монгол түмнээсээ хандивын аянд нэгдэж, охинд минь сайхан ирээдүй өгөхийг чин сэтгэлээсээ гуйж байна. Сайн үйлс мөнхөд дэлгэрэх болтугай