Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ц.БУЯНЗАЯА: Нэг сарын дотор нүүрсэн яндан хулгайд алдагдсан 45 хэргийг илрүүлээд байна
Папарацци

Ц.БУЯНЗАЯА: Нэг сарын дотор нүүрсэн яндан хулгайд алдагдсан 45 хэргийг илрүүлээд байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/06/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Буянзаяатай ярилцлаа.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Баяртай зэрэгцээд хулгайлах гэмт хэргийн гаралт мөн нэмэгддэг гэсэн. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
Нийслэлийн хэмжээнд нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг хулгайлах, залилах, хүний халдашгүй байдалд халдах гэмт хэргүүд эзэлдэг. Хулгайлах гэмт хэргийн хувьд өнгөрсөн 2022 онд нийслэлийн хэмжээнд 4179 хэрэг бүртгэгдсэн. Үүний 90 орчим хувийг хүний хувийн өмч руу халдах гэмт хэрэг эзэлж байна.

Тиймээс цагдаагийн байгууллагаас сар шинийн баярыг угтан “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг 02 дугаар сарын 03-аас эхлэн зохион байгуулж байгаа.

Сар шинийн баярыг угтан томоохон зах, худалдааны төвүүд, нийтийн тээвэр, автобусны буудал, ЕБС орчмын бүсэд халаасны хулгай ихсэх хандлагатай байдаг. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байж өөрийн эд зүйлээ алдахаас болгоомжлох хэрэгтэй. Баярын өдрүүдэд аж ахуйн нэгж байгууллагууд харуул, хамгаалалтаа өндөрсгөж, эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

НЦУГ-аас НЗДТГ-тай хамтран халаасны хулгай ихээр үйлдэгдэж буй 103 автобусны буудлыг камержуулахаар ажиллаж байна. Мөн НЦУГ-аас дүүргүүдтэй хамтран хулгайлах гэмт хэрэггүй хороо, дүүргийг бий болгох зорилгоор хороо, дүүргийг бүрэн камержуулж Аюулгүй – Ногоон бүсийг бий болгохоор ажиллаж байна.

Үүний үр дүнд Чингэлтэй дүүргийн камержуулсан хороодод хулгайлах гэмт хэрэг 50 орчим хувиар буураад байна.

-Сүүлийн жилүүдэд автомашины хулгайгаас гадна нүүрсэн яндангийн хулгай их гарах болсон. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тус хулгайг таслан зогсоох чиглэлээр ямар ажлыг хийж хэрэгжүүлж байна вэ? 
ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ-ын даргын 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/01 дугаартай тушаалын дагуу автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийг илрүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Өнөөдрийн байдлаар НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан хулгайлдаг 4 бүлгийн 13 этгээдийг баривчилсан.

Arslan.mn

Он гарсаар нэг сарын хугацаанд тээврийн хэрэгслийн таван хулгай, автомашины нүүрсэн яндан хулгайд алдагдсан 45 хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Үүнээс гадна энэ онд тус газраас хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтран зохион байгуулж байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд автомашинаа харуул, хамгаалалттай, камертай газар байршуулахыг зөвлөж байна.
Иргэн та аюулгүй байдлаа урьтаж хангах нь чухал. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалахад ашиглаж болох дэвшилтэт техник, технологийг ашиглах, хараа хяналтаа сайжруулж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

-Хулгайлах гэмт хэргээс гадна ямар хэргүүдийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцдог юм бэ? 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хулгайлах, булаах, дээрэмдэх, завших, залилах, эд хөрөнгө устгах, гэмтээх зэрэг хэргүүд багтдаг гэж ойлгож болно.

Хуулиндаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэдэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр, өөрийн болон бусдын эрхшээлд авах замаар өмчлөгчид эд хөрөнгийн хохирол учруулж буй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд буюу 2022 онд нийт 35340 гэмт хэрэг үүнээс Улаанбаатар хотод 24310 гэмт хэрэг бүртгэгдсэнээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 16087 бүртгэгдсэн байдаг.
2022 онд бүртгэгдсэн нийт хулгайлах 4179 хэргээс

  • -Хувийн өмчийн хулгай-3571
  • Авто тээврийн хэрэгслийн хулгай-70
  • Халаасны хулгай-446
  • Малын хулгай-36
  • Галт зэвсгийн хулгайн гэмт 3 хэрэг тус тус  гарсан байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.