Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ
Мэдээ

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

coolBy cool06/09/2025Updated:06/09/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өмнөговь аймгийн  Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг нь албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж, аав, ах дүүс, танил талын компаниудад тендер олгож,  ашиг сонирхлын зөрчил гаргах байдал газар авсан тухай мэдээллийг нутгийнхан нь дэлгэсээр байна.

Хуулиараа 6-р сарын 1-нээс өмнө  улсын хэмжээнд тендер шалгаруулалт дуусах ёстой.  Энэ хугацаанд Өмнөговь аймгийн шалгаруулсан тендертэй холбоотойгоор  Сангийн яаманд 30 гаруй компани гомдол мэдүүлээд байна.  Өмнийн говийн тендерт орсон компаниуд ийнхүү  өргөдөл гомдол гаргаж байгаа шалтгаан нь  Худалдан авах ажиллагааны газрын дарга Э. Ганхуягийн тойрсон сүлжээтэй холбоотой юм.

 Өмнөговийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулсан байна.

Тухайлбал,  Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг нь өөрийн төрсөн дүү Э.Очирхуяг “Хуяг-Эрчим” гэх компанид  цахилгаан, эрчим хүчний тендер  өгсөн байна.

 

Тус компани нь  Өмнөговь аймгийн эрчим хүчний салбарын 12 удаагийн тендерт ялсан гээд бодохоор  албан тушаалын давуу байдлаа илтэд ашигласан нь харагдана.  Нийт тендерийн үнийн дүн нь 7.2 тэрбум төгрөг.

Үүнийг дараах баримтаас харж болно.

Ингээд зогсохгүй өөрийн аав Т.Энхээгийн компанид  10 гаруй удаагийн тендерт ялуулсан гэх мэдээлэл ч байна.

Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг гэгчийн гэр бүл  тус аймгийн 30 гаруй тендерийг авчээ.

Үүнийг эсэргүүцсэн компаниуд Сангийн яаманд өргөдөл гомдол гаргаж, хууль бус тендерийн ажлыг шалгаж өгөхийг хүссэн байдаг.  Э.Ганхуяг нь  Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын  мэргэжилтэнээр 10 гаруй жил, газрын даргаар  хоёр жил ажиллаж  байна. Төрд 12 жил ажиллахдаа  тендер завшиж, хууль бус сонгон шалгаруулалт хийж, хамаатан садан, найз нөхдөд тендер олгуулдаг болсоныг Өмнөговьчууд шүүмжлэх болжээ.

Түүний Худалдан авах ажиллагааны газрын дарга болсон түүх нь Өмнөговь аймгийн Засаг дарга  Н.Энхбаттай нэг ангид сурсан, найз нөхөд  гэдэгтэй холбоотой. Аймгийн даргын дэмжлэгээр Худалдан авах ажиллагааны газрын дарга болж, хууль бус үйл ажиллагаа явуулах нь нэмэгдсэн талаар ч ярьж байгаа юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа 

Онцлох сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.