Сэтгүүлч Т.Энхтуяа 2025 оны 12 дугаар сарын 29-нд цахим хуудсандаа сэтгэл догдлуулсан үйл явдлаа хуваалцжээ. Тэрбээр аавыгаа “Өвлийн өвгөн” болгон хувцаслуулж, хамтдаа хүүхдүүдэд бэлэг тараан баярлуулсан байна.
Т.Энхтуяа “Надаас илүү аав маань хүүхдүүдийг баярлуулж байгаадаа баярлаад байх шиг. Үнэнгээсээ өвлийн өвөө болсон мэдрэмж авсан байх” хэмээн бичсэн бөгөөд хүүхдүүдийн аав, ээжүүд ч мөн өвлийн өвөөтэй хамт зургаа авахуулж, талархлаа илэрхийлсэн талаар дурджээ.
Тэрбээр энэхүү сайхан санаачилгаа цаашид үргэлжлүүлж, “Дараа жил эртхэн бэлдээд илүү олон хүүхдийг баярлуулна” хэмээн амласан байна. Шинэ жилийн уур амьсгалыг түгээсэн энэхүү үйлдлийг олон хүн сайшаан хүлээн авчээ.


