Жүжигчин Э.Батхүү охиныхоо төрсөн өдөрт зориулан онцгой, сэтгэл шингэсэн бэлэг барьжээ.

Тэрбээр охиныхоо гар зургаар зурж, “Өөрөө мундаг youtuber болоорой” хэмээн ерөөл дэвшүүлсэн байна.

Эцгийнхээ гараар бүтээсэн энэхүү бэлэг нь эд зүйлээс илүү дурсамж, урам зориг, хайр шингэсэн утгатай байсан бөгөөд олон нийтийн зүгээс дулаан сэтгэгдэл, магтаал хүлээжээ.




