Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

    06/23/2026

    Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ

    06/23/2026

    Монголын үзэсгэлэнт жүжигчин Ж.Номингэрэл Солонгос одтой андуурагдах шахав уу?

    06/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ
Папарацци

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ

Эрхэм админBy Эрхэм админ06/23/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ.

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) ба Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар (IPOM) хамтран Монгол Улсын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилготой WIPO mentorship хөтөлбөрийг Япон улсын Оюуны өмчийн газар (JCO), Япон улсын Соёлын асуудал эрхэлсэн агентлаг (ACA)-ийн дэмжлэгтэйгээр 1 жилийн хугацаанд хэрэгжүүлж, Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллага болох “Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг” (MOSCAP) уг хөтөлбөрт хамрагдах юм.

Хөтөлбөрийн хугацаанд талууд хамтран ажиллаж, урлагийн үндсэн 5 салбар болох хөгжим, театр, утга зохиол, дүрслэх урлаг, аудио-визуал урлагийн зохиогчдыг нэгтгэсэн дэлхийн зохиогчийн эрхийн төв байгууллага болох Олон улсын Зохиогч, Хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбоо CISAC-д хөгжмийн зохиогчийн эрхийн нийгэмлэг MOSCAP-ийг гишүүнээр элсүүлэх зорилт тавин ажиллана.

Энэхүү зорилгын хүрээнд Монголын дуу хөгжим бүтээгчид болон хөгжмийн бүтээлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, Монгол бүтээлийн ашиглалтын төлбөрийг олон улсаас цуглуулах, бүтээл ашиглалтад мониторинг хийх, гишүүдэд төлбөр хуваарилах үйл явцыг автоматжуулах зохиогчийн эрхийн удирдлагын АТЛАС системийг Монголд нэвтрүүлнэ.

МУ-ын Оюуны өмчийн газар болон олон улсын зөвлөхүүд хамтран зохиогчийн эрхийг хамгаалах Монгол Улсын хууль эрх зүйн орчин, дүрэм журамд дүн шинжилгээ хийж, хамтын удирдлагын тогтолцоог тогтвортой хөгжүүлэх чиглэлээр MOSCAP болон ОӨГ-ын цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах юм.

Мөн CISAC-ын олон улсын зөвлөхүүд хамтын удирдлагын байгууллагын дүрэм журмууд, эрх төлөөлүүлэх гэрээ, гишүүнчлэлийн журам, бүтээл ашиглалтын тариф, төлбөр хуваарилалтын дүрмийг сайжруулах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж, тогтвортой, хариуцлагатай бөгөөд ил тод засаглалыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Дээрх арга хэмжээ 6 дугаар сарын 24-нд Чингис хаан зочид буудлын Өргөө танхимд болох бөгөөд хөтөлбөрийн нээлт-үндэсний өдөрлөгт хөгжмийн зохиогчийн эрхийн салбарын олон улсын эксперт-CISAC ба WIPO-ын зөвлөхүүд хүрэлцэн ирж, зохиогчийн эрхийг хамтын удирдлагын хэлбэрээр хэрэгжүүлэх олон улсын практикийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Уг арга хэмжээнд дуу хөгжим бүтээгчид, эрх эзэмшигчид, бичлэгийн лейбл студиуд, гүйцэтгэгч уран бүтээлчдийн продюсер, менежер, хөгжмийн нийтлэгчид (publisher), хөгжмийн контент агрегатор болон дижитал түгээгч, тоглолт шоу зохион байгуулагчид, тоглолтын танхим эзэмшигч, тасалбар борлуулагч компаниуд, хөгжмийн шүүмжлэгчид, урлагийн сэтгүүлчид, төрийн бодлого зохицуулагч байгууллагууд болон бодлого боловсруулагч Та бүхэн урьдчилан бүртгүүлж, идэвхтэй оролцохыг урьж байна.
Оролцохыг хүсэгчид дараах хаягаар холбогдон бүртгүүлж, онлайн урилгаа авна уу.
И-мэйл: [email protected] [email protected] Утас 72023999, 99063796, 88557898

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

06/23/2026

Монголын үзэсгэлэнт жүжигчин Ж.Номингэрэл Солонгос одтой андуурагдах шахав уу?

06/23/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026
Leave A Reply Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

06/23/2026

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ

06/23/2026

Монголын үзэсгэлэнт жүжигчин Ж.Номингэрэл Солонгос одтой андуурагдах шахав уу?

06/23/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.